Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш гэр хороололд 405 удаа байшин шатсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Айл, өрхүүдийн пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, яндангийн цонолтоос үүдэлтэй шатгаан нөхцөл зонхилж байгаа юм.
Тухайлбал өнгөрсөн хоногт нийслэлд дараах гал түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 14:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 6 метрийн урттай хашаа, 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 1.4 га талбайд шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 21:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн хана хэсэг, эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 2 метрийн урттай хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Гэр хорооллын айл өрхийн галлагаа ихэсч, гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймд:
- Пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засах
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх
- Халуун үнс нурмыг тагтай төмөр саванд хийж таглах
- Цахилгаанны хэт ачаалал үүсгэхгүй байх, цахилгааны утасны хэвийн ажиллагааг тогтмол шалгах
- Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгаж аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас онцгойлон сэрэмжлүүлж байна.

#онцолсон, #Гал түймэр, #НОБГ, #Сэрэмжлүүлэг,