Гэрэл зургийг MPA.mn
Булган аймаг, Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Сайрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 138 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км, Хялганат тосгоноос хойд 18 зүгт км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 18 км замыг туулан 15:15 цагт очиж ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 16:50 цагт цурамд оруулсан.
Түймрийн голомтод салхи 5-10 м/с, мод, ургамал, унанги ихтэй байгаа тул цэвэрлэгээ хийж, бүрэн унтрахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 0.25 га талбай өртөж шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

#обег, #ой хээрийн түймэр, #Булган аймаг, #Сэлэнгэ сум,