Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.10.02/ хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжлээ. Тогтоолын төсөлд Байнгын хороо энэ сард Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тусгасан байв. 

Хуралдаан Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Манай улсын эдийн засгийн өсөлт КОВИД-19 цар тахлын үед -4.6 хувь болж буурсан бол сүүлийн хоёр жилд 5 болон 7.4 хувиар тус тус өсөөд байна. Цаашид "Оюутолгой" уурхайн олборлолтын хэсэгт зэс, алтны агууламж нэмэгдэж, ашигт малтмалын экспортын үйл ажиллагаа жигдэрч, аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа сэргэх хандлагатай байгааг дурдаад, мега төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт нэмэгдэж, 2025 онд 8, 2026, 2027 онд тус тус 6.5 хувь орчимд тогтвортой хадгалагдахаар байгааг тодотголоо. 

Мөн цаашид валютын нөөц, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэн, төсөв, мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр инфляцыг 2025 онд 7.5 хувь, 2026 онд 5 хувь, 2027 онд 4 хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгасан гэлээ.

Хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан, Д.Батбаяр, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Б.Заяабал, Д.Ганзориг, Г.Дамдинням, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 8 хувь гэж тооцсон үндэслэлийг тодруулж байлаа. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа доголдож байгаа тул төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина гэж заасан хуулийн хэрэгжилтийг хангуулж, валютын нөөцөө нэмэгдүүлэхэд салбарын яам анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг мэргэжлийн Байнгын хороо тусад нь хэлэлцдэг болохоор холбогдох хуульд өөрчлөлт оруулах, улмаар төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх боломжийг илүүтэй нээх  нь зүйтэй гэсэн саналтай байлаа.  

Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, “Эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувьд хүрсэн нь бидний таамаглалаас давсан өсөлт болсон. Иймд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 8 хувь гэж тооцсон. Тухайлбал, "Оюутолгой" уурхайн олборлолтын баяжмал дахь алт, зэсийн агууламж нэмэгдэж байна. Энэ жил зэсийн агууламж 22-23 хувьтай байсан бол 2025 онд 31, алтны агууламж 7 байсан бол 14 хувьтай болж өснө. Зөвхөн энэ хоёр баяжмалын агууламжийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт бүтэн нэг нэгж хувиар өсөж байгаа юм. Мөн мега төслүүдийн хэрэгжилттэй холбоотойгоор хөрөнгө оруулалтууд нэмэгдэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа гол үзүүлэлт нь нүүрсний экспорттой холбоотой. Энэ жил 78 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 62 сая тонныг гаргаад байна. Өнгөрсөн жил 69 сая тонн нүүрс экспортлосон бол ирэх жил 83 сая тонныг экспортлоно гэсэн төсөөлөлтэй байна” гэж байлаа.    

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

#УИХ, #ТБХ,