Мягмар гарагийн эхээр Израилын зэвсэгт хүчин Ливаны өмнөд хэсэгт хязгаарлагдмал хүрээнд хуурай замын байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр Хезболла бүлэглэл хилийн ойролцоо хоёр газарт Израилын цэргүүдтэй мөргөлдсөнөө мэдэгдэв.
Мэдэгдэлд дурдсанаар эхний халдлага хилийн ойролцоох нэг тосгонд болсон бөгөөд дайчид нь Израилын цэргүүдийн дайралтыг амжилттай няцаасан гэв.
Дараа нь Израилын цэргүүд Ливаны хилээс 2 км зайд орших Марун эл-Рас хотод зүүн талаас нэвтэрч, Хезболлагийн дайчидтай мөргөлджээ.
Ливан улсын зэвсэгт хүчний мэдээлснээр Израилын цэргүүд Израил улс болон эзлэгдсэн Голаны өндөрлөгүүдийг Ливанаас тусгаарладаг НҮБ-ын хяналтад байдаг Цэнхэр шугамыг зөрчсөн бөгөөд хилийн зурвасаас ойролцоогоор 400 метр урагшилсан байна.
Гэсэн ч “богино хугацааны дараа ухарсан” гэж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд өгүүлжээ.
Хезболла бүлэглэлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Мохаммад Афиф өнөөдөр болсон мөргөлдөөнийг зөвхөн “эхний шат” гэж нэрлээд, тус бүлэглэлд Израилыг түлхэн унагахад хангалттай тооны дайчид, сум, зэр зэвсэгтэй хэмээн анхааруулсан байна.
Израилын арми мөн лхагва гарагийн шөнө Хезболла бүлэглэлийн түшиц газар болох Бейрутын өмнөд захын бүс нутгийг дахин бөмбөгдөж, бүлэглэлд харьяалагддаг байгууламжуудад агаараас цохилт өгчээ.
Ливаны засгийн газрын мэдээллээс харвал нэг жилийн хугацаанд хил дамнасан тулалдааны улмаас Ливанд 1,900 орчим хүн амь үрэгдэж, 9,000 гаруй хүн шархадсаны ихэнх нь сүүлийн хоёр долоо хоногт бүртгэгдсэн байна. Мөн сая гаруй хүн гэр орноо орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ.
Өнөөдөр болсон хилийн тулалдааны үеэр Израилын армийн нэг цэрэг алагдсан болохыг Израилын зэвсэгт хүчин мэдээлэв. Энэ нь Ливанд хуурай замаар довтолж эхэлснээс хойш амиа алдсан анхны израил цэрэг юм.
Эх сурвалж: Reuter

#Ливан, #Израилын арми, #Хезболла бүлэглэл, #хуурай замын дайралт,