Даваа гарагт Өмнөд Солонгосын шүүх Сөүл хотын Ёнсан дүүргийн цагдаагийн газрын даргыг 2022 оны Хэллоуины баярын үеэр болсон эмх замбараагүй байдалд буруутган гурван жилийн хорих ял оноожээ.

Ли Им Жэ нь хоёр жилийн өмнө 159 ​​хүн олны хөлд дарагдан ​​амиа алдсан эмгэнэлт хэргээр ял сонссон анхны цагдаагийн өндөр албан тушаалтан болсон байна.

Түүнийг Хэллоуины баярын үеэр олон нийтийг хамарсан цугларалтад аюулыг урьдчилан тооцоолж бэлтгэж чадаагүй тул Итэвоны эмгэнэлт явдал гарах нөхцөл бүрдсэн гэж Сөүлийн баруун дүүргийн шүүх үзжээ.

Итэвоны эмгэнэлт явдал нь 2014 онд Севол усан онгоц живж, 304 хүн, түүний дотор 250 сурагч амиа алдсан хэргийн дараа тус улсыг цочроосон томоохон хэрэг болсон юм. 

Ёнсан хотын цагдаагийн албаны өөр хоёр ажилтан хоёр болон нэг жилийн хорих ял тус тус хүлээсэн ч нэгийнх нь ялыг хоёр жилийн тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн байна. 

Шүүх уг хэрэг явдлыг ​хүний ​​ хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гамшиг гэж нэрлээд, хэрвээ яллагдагч үүргээ биелүүлсэн бол урьдчилан сэргийлэх эсвэл нөлөөллийг мэдэгдэхүйц бууруулах боломжтой байсан гэж үзжээ.

Харин Лигийн өмгөөлөгч үйлчлүүлэгчид нь хэний ч таамаглах боломжгүй зүйлд бэлтгээгүйнх нь төлөө хэт хатуу шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаагаа мэдэгдэв. 

Шүүхийн шийдвэр гарахын өмнөх хэвлэлийн бага хурал дээр хохирогчдын төрөл төрөгсөд Ёнсан дүүргийн Тамгын газрын дарга Пак Хи Ёнд хариуцлага тооцохыг шаардсан боловч шүүх түүнийг болон бусад гурван албан тушаалтныг хэрэгт буруугүй гэж үзсэн байна. Шүүх тэднийг цугласан олныг шууд хянах үүрэггүй байсан гэж үзжээ.

Эмгэнэлт явдлын дараа амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Ли Санг Мин зэрэг өндөр албан тушаалтныг шийтгэхийг уриалж байсан ч Үндсэн хуулийн цэц өнгөрсөн онд сайдад хариуцлага тооцох тухай парламентын саналд татгалзсан шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: Reuters

#Итэвон, #Өмнөд Солонгос, #Хэллоуины үймээн самуун,