Өмнөговь аймгийн Хонгорын элсний Нүдэн булаг орчимд “Эх дэлхийгээ хайрлах эвийн төгөл” байгуулахаар говийн унаган ургамал болох жигд модны 108 ширхэг суулгац суулгалаа.
“Эх дэлхийгээ хайрлах эвийн төгөл” төслийг “Эх ногоон монгол” ТББ-аар дамжуулан хэрэгжүүлэх бөгөөд есдүгээр сарын 27-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор тус төсөл хэрэгжих бөгөөд тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг уриалан, амь чийгтэй говийн бүрдүүдийг түшиглэн, таримал модны томоохон төглүүдийг байгуулж, цөлжилтөөс хамгаалахад төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Мөн “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор зохион байгуулсан тус үйл ажиллагааг “Топ донж” компани дэмжин оролцож, тансаг, гоёмсог ноолууран бүтээгдэхүүний 2024-2025 оны намар, өвлийн коллекцоо танилцуулах загварын шоуг зохион байгуулсан юм.
Мөн Хонгорын гол орчимд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайханы санаачилгаар 2022 о

#Өмнөговь аймгийн Хонгорын элс,