Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг өнөөдөр 10:10 минутад нээлээ. Тодруулбал, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийг наймдугаар сарын 26-ны өдөр зарлаж, хуулийн хугацаанд ажлын 20 буюу түүнээс дээш хоногт гадаадын этгээд оролцох боломжтой байдлаар зарлаж, тендерийг нээлээ. Тендерийг нийт 13 га талбайд хоёр багц дээр зохион байгуулсан. Нийт төсөвт өртөг 240 тэрбум төгрөг. Хоёр багц тус бүрт хоёр оролцогч компани тендерийн материал ирүүлсэн байна. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн тендерийн үр дүнд хоёр талбайд нийт 18 блок орон сууцны барилга баригдана. Тодруулбал, 10 блок есөн давхар орон сууц, 8 блок таван давхар орон сууц барих юм. Түүнчлэн төлөвлөж буй 13 га талбайд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, хоёр болон 12 давхар үйлчилгээний барилгуудыг барихаар төлөвлөсөн.

Тендерийг нээх үед НОСК-ийн мэргэжилтэн Б.Батзориг “Тендерийн нэгдүгээр багцад “Бодьпропертийз”, “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн” материал ирүүлсэн байна. Хоёрдугаар багцад “Чайна Констракшн Континэнт энд Өүшн Монголиа”, “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн” ХХК материал ирүүлжээ. Дээрх компани тус бүр хуулийн дагуу тендерийн баталгааг байршуулсан байна. Цаашид Үнэлгээний хороо холбогдох үнэлгээг гүйцэтгэнэ. Ажлын 15 хоногт тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргэнэ. Захиалагч нарт шийдвэр, зөвлөмжийг хүргүүлнэ. Тендер нээснээс хойш ажлын 30 хоногт шалгарсан компанитай гэрээ байгуулна. Гэрээ байгуулж дууссаны дараа барилга угсралтын ажил эхэлнэ. Төрийн худалдан авах ажиллагааны https://www.tender.gov.mn/mn/index/ сайтаас тендерийн талаарх мэдээллийг авах боломжтой. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг шалгаруулсны дараа гадна инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламжийн ажилд тусдаа тендер шалгаруулна” гэсэн мэдээллийг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

#онцолсон, #НЗДТГ, #Сэлбэ дэд төв,