Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 2, гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Алба хаагчид 59 иргэний аюулгүй байдлыг ханган, 20 тэрбум 370 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Гал түймрийн нийт дуудлагын дийлэнхийг хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага эзэлсэн байна. Тухайлбал өнгөрсөн хоногт дараах дуудлагууд бүртгэгдсэн байна.  

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 5 дугаар хороонд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 08:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 08:48 цагт очиход иргэн С-ийн 3 давхар барилгын 1 дүгээр давхарт 3х5 метрийн хэмжээтэй хүнсний агуулахын өрөөнд хөргөгч шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 42 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ний өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:17 цагт очиход задгай хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.                 

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороонд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 18:30 цагт очиход эзэн нь тодорхойгүй 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраан тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 19:44 цагт очиход иргэн А-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:27 цагт очиход иргэн Э-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.      

Гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихэсч байна.

Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгахыг НОБГ-аас зөвлөж байна. 

#Гал түймэр, #НОБГ, #өнгөрсөн долоо хоногт,