Залуучуудын ДАШТ-ээс Б.Энхзул мөнгөн медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ дөрөв дэх өдрөө ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Батбаатарын Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр өчигдөр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялсан.
Тэгвэл өнөөдөр шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпын наадмын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд оноогоор цэвэр (0:10) ялагдснаар үзүүрлэв.
Эх сурвалж: МЧБХ

Хариулах