Ерөнхийлөгч Володимир Зеленьский Украинд энх тайван тогтоохын зэрэгцээ улс орныг нь хүчирхэгжүүлэх Ялалтын төлөвлөгөө нь маш их зөвлөлдсөний эцэст бүрэн дууссан болохыг мэдэгдэв.

Зеленьский ялалтын төлөвлөгөө боловсруулж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд танилцуулахаар бэлтгэж байгаагаа өнгөрсөн сард мэдэгдэж байв. Тэрээр ирэх долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ төлөвлөгөөг танилцуулж магадгүй байна.

Төлөвлөгөөний талаар нарийн ширийн зүйлс тодорхойгүй байгаа ч зөвхөн Украинд хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлийг бий болгохыг зорьж байгаа нь Зеленьскийн өгсөн цөөн хэдэн мэдээллээс тодорхой болоод байгаа. 

Өнөөдөр бидний ялалтын төлөвлөгөө бүрэн бэлэн болсон гэж хэлж чадахаар боллоо. Бүх зорилго, анхаарах бүх гол чиглэлүүд, шаардлагатай бүх нэмэлтүүдийг төлөвлөгөөндөө багтаасан гэж Зеленьский лхагва гарагийн оройн мэдэгдэлдээ хэлжээ.

“Хамгийн гол нь түүнийг хэрэгжүүлэх шийдэмгий байдал.

Тэрээр ялалтын төлөвлөгөөгөөрөө гал зогсоох зэргээр мөргөлдөөнийг түр хугацаагаар царцаах эсвэл хойшлуулах сонирхолгүй, зөвхөн бүрэн энх тайван тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Мягмар гарагт ерөнхийлөгч дээд командлагч нартай хийсэн уулзалтаар цэрэг дайны хувьд сайн, хүчтэй агуулгатай бөгөөд Украиныг ихээхэн хүчирхэгжүүлж чадахуйц агуулгатайтөлөвлөгөө боловсруулж байгаагаа мэдэгдсэн юм.

Зеленьский 2022 оны сүүлээр танилцуулсан Оросын бүх цэргийг гаргах, ЗХУ нуран унасны дараах Украины хилийг сэргээх, Орост түрэмгийллийн хариуцлагыг хүлээлгэх арга замыг тусгасан энхийн хэлэлцээрийн нөхцөлийг ялалтын төлөвлөгөөнийхөө үндэс болгон ашигласан байна. 

Эх сурвалж: Reuters

#Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский, #ялалтын төлөвлөгөө,

Эх орон 103.168.34.12
6 цаг
Орос тэртээ тэргүй нурлаа. Цаашид яахав? Оросын дайны төлбөрийг яахав.Газар нутгаараа төлнө. Манайх 17-р зуунд оросод дээрэмдүүлсэн газар нутгаа эргүүлж авах ёстой!
Хариулах