БАЙГАЛЬ ОРЧИН

“Усны тухай түүхүүд” богино хэмжээний киноны уралдаан зарлалаа

Улаанбаатар хотын хүн ам болон аж ахуй эрхлэгчдийн хувьд усны ач холбогдлыг онцолж уг сэдвийг хөндсөн “Усны тухай түүхүүд” богино хэмжээний кино бүтээлийн уралдааныг Монголын кино институтээс зарлалаа. Уг сэдвийн дагуу 13-аас дээш насны Монгол Улсын иргэд кино уралдаанд бүртгүүлэх боломжтой бөгөөд ирүүлэх бүтээлийн үргэлжлэх хугацаа нь 3-15 минут байх аж.

Бүртгэл үнэ төлбөргүй бөгөөд бүтээл хүлээн авах хугацаа 2021 оны есдүгээр сарын 15-ыг дуустал үргэлжилнэ.

Оролцогчид ямар ч жанрын кино бүтээл (баримтат, уран сайхны, хүүхэлдэйн гэх мэт) ирүүлж болохоос гадна кинонд техникийн талаас ямарваа нэгэн мэргэжлийн шалгуур тавиагүй тул оролцогч кино сонирхогчид гар утсаар авсан киногоор оролцох бүрэн боломжтой. Гол нь сэдвийн дагуу санаагаа зөв илэрхийлсэн байхад хангалттай гэнэ.

Бүртгүүлж буй кино нь энэ уралдаанаас өмнө цахимаар болон телевизийн сувгаар олон нийтэд хүрээгүй байх ёстойгоос гадна зохиогчийн эрх зөрчсөн оюуны бүтээл ашиглаагүй байх шаардлагатай юм. Мөн кино нь бүх насны үзэгчид үзэхэд тохиромжтой байх хэрэгтэй.

  • Уралдаанд шалгарсан шилдэг бүтээлд “Sony Alpha A6400” дижитал камер,
  • Тусгай байранд шалгарсан нэг бүтээлд “DJI Ronin-S” дүрс тогтворжуулагч,
  • Залуу насны ангиллын (13-18) шилдэг бүтээлд “Holy Stone HS720E 4K” дроноор тус тус шагнана.

Кино уралдааны удирдамж болон бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://mfi.mn/waterstories/ хаягаар аваарай.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet