Есдүгээр сар гарснаас хойш Оросын хүчин Киев рүү найм дахь удаагаа агаараас довтолж, Украины ангиуд тус улсын нийслэлийг чиглэж байсан 20 орчим дроныг устгасан болохыг Украины арми өнөөдөр мэдэгдэв. 

Оросын довтолгооны дронууд янз бүрийн чиглэлээс Киевийг чиглэн ирж байсан гэж Киевийн цэргийн захиргааны дарга Сергей Попко Telegram хуудсандаа бичжээ. 

Урьдчилсан мэдээллээр хүний ​​амь нас эрсдээгүй байна.

Киевт 3.5 цагийн турш агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио дугарсан бөгөөд халдлагын цар хүрээг хараахан мэдээлэх боломжгүй байгаа аж.

“Reuters” агентлагийн гэрчүүдийн мэдээлснээр хотын ойролцоо хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт сонсогдсон байна. 

Энэ талаар Москвагаас ямар нэгэн тайлбар хийгээгүй. Оросын эрх баригчид Украины дайны хүчин чармайлтыг тасалдуулахын тулд зөвхөн дэд бүтцийг онилдог гэж тайлбарладаг.

Өчигдөр мөн Харьков хотод Оросын залуурт пуужин олон давхар орон сууцны барилгыг оносны улмаас нэг хүн амиа алдаж, 42 хүн шархадсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж.

Володимир Зеленьский “Терроризмыг зогсоож болно” гэж хэлээд, “Өдөр бүр украинчуудын аминд хүрч буй Оросын байлдааны дрон болон олон арван залуурт пуужингаас өөрсдийгөө хамгаалахад дэлхий бидэнд туслах ёстой” хэмээн нэмэлт зэвсэг нийлүүлэхийг уриалсан байна.

Энэ үеэр, Их Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Дэвид Ламми тус улсаас нийлүүлсэн “Storm Shadow” пуужинг Оросын агаарын бааз, цэргийн объектуудын эсрэг ашиглах зөвшөөрлийг Киевт олгохоор АНУ болон бусад холбоотнуудтай яриа хэлэлцээр хийж байгаа талаар мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#агаарын довтолгоо, #Киев, #ОРос, #Украины дайн,