АФГАНИСТАН

АФГАНИСТАН: Талибаны удирдлага дор Афганчуудын ирээдүй ямар байхыг таамаглашгүй байна

Талибанчууд тус нутгийг эзлэн авснаар Афганистаны нийслэл болох Кабулд нийгмийн уур амьсгал заналхийлсэн байдалтай болжээ. Ихэнх иргэд нь тус улсын удирдлагыг хяналтандаа авсан хөдөлгөөнөөс, ялангуяа Афганистаны эдийн засгийн байдал, эмнэлэг, эм тарианы хомсдолоос айсан байдалтай байна. Тиймдээ ч эх орондоо амьдрахад аюултай болсон гэж үзэж дүрвэх хүсэлтэй байгаагаа олноороо илэрхийлж байгаа юм. Ялангуяа охидтой гэр бүлүүд тэднийхээ ирээдүйд юу тохиолдохын хэлж мэдэхгүй байгаа тул бүх боломжоо ашиглан нутгаасаа зугтахыг хүсч байгаа аж.

Яриа авсан иргэдийн аюулгүй байдлыг бодон нэрийг нь нууцалсан болно.

Иргэн 1: -Би 11 хүүхэдтэй, түүний ихэнх нь охин. Намайг Афганистанаас явахад амархан болгож өгөөч гэж хүсч байна. Охид маань энд яаж амьдрах билээ. Гэр бүлийн гишүүд маань өвдсөн тэдэнд очих эмнэлэг ч байхгүй байна.

Иргэн 2: –Талибанчууд өмнөх засгийн газартай харьцуулахад илүү сайн болсон гэж би бодож байна. Талибанууд өмнөхөөсөө илүү орчин үеийн болсон. Одоо Кабулд бүх зүйл хэвийн, миний хувьд энд ямар ч хязгаарлалт айдас алга.

Иргэн 3: -Би гэр бүлийнхээ хамт Афганистанаас гарахаар Кабулын нисэх онгоцны буудал руу явсан боловч харамсалтай нь тэд бидэнд явах зөвшөөрөл өгөөгүй. Афганистан одоо бол Талибанчуудын нөлөөгөөр амьдрахад аюулгүй улс байхаа больсон.

Иргэн 4: -Кабулд байгаа Талибанчуудыг хараад бид их гайхаж, бүх хүмүүс айж байна. Ялангуяа бизнесменүүд, эрүүл мэнд, сургууль, банкууд бүгд хаалттай байгаа тул бид Афганистанд амьдралаа үргэлжлүүлэх том сорилттой тулгарч байна.

Иргэн 5: -Афганистаны засгийн газрыг яагаад Талибуудад өгч байгааг би ойлгохгүй юм. Талибанууд өмнөхөөсөө илүү сайхан харагдаж байна. Талибанаас бодит болон урт хугацааны өөрчлөлт гарна гэж найдъя.

Мэдээллийн хамтрагч: А24 суваг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet