Дэлхийн өнцөг булан бүрд хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний нөлөөллөөр бий болсон урлагийн бүтээлүүдийг нэг дор цуглуулсан “Art of the Mongol World” үзэсгэлэнг ИБУИНХУ-ын Эзэн хааны Урлагийн академид зохион байгуулахаар боллоо. 
Өнгөрсөн оны 11-р сард Эзэн хааны Урлагийн академитай байгуулсан хамтарсан санамж бичгийн хүрээнд, өнөөдөр ЗГХА Соёл, Урлагийн газар тус академитай “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа. 
Энэ хүрээнд жил бүр 1.2 сая жуулчин зорин очдог, Британийн урлагийн ертөнцийг өнгө төрхийг тодорхойлогч 250 жилийн түүхтэй, дэлхийн хамгийн том дүрслэх урлагийн үзэсгэлэн зохион байгуулж ирсэн Эзэн хааны Урлагийн академид 3 сарын турш Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон урлагийн бүтээлүүдээр үзэсгэлэн зохион байгуулахаа өнөөдөр ийнхүү албажууллаа.  
Хамтран зохион байгуулах энэхүү үзэсгэлэн нь Франц Улсад дэлгэгдсэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн удаад тооцогдох, Монгол Улсыг урлагаар дамжуулан олон улсад эергээр сурталчлах томоохон арга хэмжээнүүдийн нэг болно гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. 

#ИБУИНХУ, #Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, #Британийн Эзэн хааны Урлагийн академи,