Хэрэв Украинд баруунд үйлдвэрлэсэн алсын зайн тусгалтай пуужингаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг зөвшөөрвөл барууны орнууд Оростой шууд дайтахад хүрнэ, энэ нь мөргөлдөөний мөн чанарыг өөрчилнө гэж Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Москвагийн довтолгоо хийх чадварыг хязгаарлахын тулд барууны алсын тусгалтай пуужингуудыг Оросын нутаг дэвсгэрийн гүн рүү харвах зөвшөөрөл өгөхийг холбоотнуудаасаа хэдэн сарын турш гуйж байна.
Харин энэ үйлдэл нь хиймэл дагуулын зааварчилгаа болон пуужингийн нислэгийн чиглэлийн программчлалыг Киев хийх боломжгүй, зөвхөн НАТО-ийн цэргийн албан хаагчид хийдэг тул Киевт алсын зайн тусгалтай пуужин нийлүүлж байгаа улс орнуудыг шууд дайнд татан оруулна гэж Путин анхааруулав.
“Тэгэхээр энэ бол Украины дэглэмд Оросын эсрэг эдгээр зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрөх эсэх асуудал биш юм. Энэ бол НАТО-ийн орнууд цэргийн мөргөлдөөнд шууд оролцох эсэх тухай асуудал” гэж Путин Оросын төрийн телевизээр ярьжээ.
“Хэрэв энэ шийдвэр гарвал НАТО-ийн орнууд, АНУ, Европын орнууд Украины дайнд шууд оролцохоос өөр аргагүй болно. Тэд шууд оролцох бөгөөд энэ нь мэдээжийн хэрэг мөргөлдөөний нөхцөл байдал, мөн чанарыг эрс өөрчлөх болно.”
Түүнчлэн уг аюул заналхийллийг харгалзан Орос улс “зохистой шийдвэр” гаргахаас өөр аргагүй болно гэж Путин хэлсэн байна.
Тэрээр эдгээр арга хэмжээнүүдийн талаар тодорхой хэлээгүй ч өнгөрсөн хугацаанд барууны дайснуудыг Оросын зэвсгээр зэвсэглэж, хилийн чанад дахь барууны объектуудад цохилт өгөх, мөн өнгөрсөн зургадугаар сард АНУ болон түүний Европын холбоотнуудад цохилт өгөх боломжтой зайд ердийн пуужингууд байрлуулах тухай ярьж байсан.
Дэлхийн хамгийн том цөмийн хүчин чадалтай орнуудын нэг болох Орост цөмийн зэвсгийн номлолоо өөрчлөх эсэх асуудал сүүлийн үед хөндөгдөөд байгаа бөгөөд барууны цэргийн оролцооны хариуд цөмийн зэвсэг ашиглаж магадгүй юм. Мөн гол түүхий эдийн экспортыг хязгаарлах талаар хэлэлцэж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Владимир Путин, #ОРос, #Украины дайн, #алсын зайн тусгалтай зэвсэг,