АНУ, Их Британи, Франц, Герман улс Орост баллистик пуужин нийлүүлсэн шалтгаанаар Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ зарлалаа.
Энэ хүрээнд үндэсний агаарын тээврийн “Iran Air” компанийн Их Британи болон Европ руу хийх нислэгийг хязгаарлах, Орос руу пуужин нийлүүлэхэд оролцсон Ираны иргэдийн зорчих эрхийг хязгаарлаж, хөрөнгийг нь царцаах зэрэг арга хэмжээ багтсан байна.
Мягмар гарагт Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламмитай хамтарсан хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Ираны хүчин орос цэргүүдэд ойрын тусгалтай баллистик пуужин ашиглах сургалт орсон бөгөөд ойрын долоо хоногт фронтод Украины эсрэг ашиглагдаж магадгүй гэж мэдэгджээ.
АНУ саяхан 120 км тусгалтай “Fath-360” баллистик пуужингийн системийг ашиглаж сурахаар олон арван цэргийн албан хаагч Иранд сургагдсан тухай тагнуулын мэдээллийг холбоотнуудтайгаа хуваалцсан юм.
Харин Ираны талаас Орост зэвсэг нийлүүлсэн гэдгээ няцаасаар байна.
АНУ, Их Британийн шинээр зарласан хориг арга хэмжээ нь баллистик пуужин болон дрон нийлүүлэх сүлжээнд оролцсон хэд хэдэн гол хүмүүсийг онилсон болохыг Их Британийн Гадаад хэргийн яам мэдэгдэв.
Тэдгээрийн дотор Ираны Батлан хамгаалах яамны Олон улсын харилцаа болон батлан хамгаалах бүтээгдэхүүний экспортыг хариуцсан генерал Сейед Хамзе Галандари багтжээ.
Түүнчлэн Иранаас цэргийн ачаа тээвэрлэсэн Оросын ачааны таван хөлөг онгоцонд хориг арга хэмжээ авсан байна. Мөн хэд хэдэн байгууллага, тэр дундаа Ираны камиказе дроны үйлдвэрлэлтэй холбоотой байгууллага хориг арга хэмжээнд өртжээ.
Их Британи, Франц, Герман улс мөн хамтарсан мэдэгдэл гаргаж, Ираны пуужингийн нийлүүлэлтийг “Европын аюулгүй байдалд шууд заналхийлж байна” гэж буруутгасан байна. Мөн Ирантай байгуулсан агаарын харилцааны гэрээг цуцалж, “Iran Air” компани болон Ираны баллистик пуужингийн хөтөлбөрт оролцож, Орост зэвсэг нийлүүлэхэд оролцсон хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авахаа амлалаа.
Гэвч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский зэвсгийн нийлүүлэлтийн хурдыг шүүмжилж, барууны орнуудаас нийлүүлсэн пуужингаар Оросын гүн дэх байд цохилт өгөх зөвшөөрөл хүссэн байна.
Блинкен, Ламми нар мөн энэ долоо хоногт Украинд хамтарсан айлчлал хийхээ зарласан бөгөөд зорилго нь Украины эрх баригчидтай уулзаж, юу хэрэгтэй байгааг нь тэднээс шууд сонсох явдал аж.
Эх сурвалж: BBC

#АНУ, #иран, #Их Британи, #ОРос, #хориг арга хэмжээ,