Талибаны нууцлаг төлөөлөгч нүүрээ ил болголоо

Афганистаныг эзэлснийхээ дараа Талибанчууд анхны хэвлэлийн хурлаа Кабул хотод хийжээ. Талибанчуудтай дайтсан бүх хүчнийг тэд уучилсан бөгөөд дайсантай байхыг хүсэхгүй байгаагаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн байна.
“20 жил дайтсаны эцэст бид улс орноо чөлөөлж, гадныхныг хөөн гаргалаа. Энэ мөчөөр ард түмэн маань бахархана. Афганистан дайны талбар болж үлдээсэй гэж бид хүсэхгүй байна. Бидний эсрэг дайтаж байсан бүхнийг уучиллаа. Бид гадаад, дотооддоо дайсантай байхыг хүсэхгүй байна” гэж Талибан хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид хэлжээ.
Мөн тэрбээр “Кабулд эмх замбараагүй байдал үүсгэхийг хүсэхгүй байна. Төрийн эрхийг тайван замаар авахын тулд бид Кабул руу нэвтрэх төлөвлөгөөгүй байсан. Гэвч өмнөх засгийн газар аюулгүй байдлаа хангах хэмжээний чадваргүй байсан тул үүнийг хийхээс өөр аргагүй болсон. Оршин суугчдыг хамгаалахын тулд Кабулыг эзлэх шаардлага гарсан” гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.
Эх сурвалж: BBC

โค้ดเครดิตฟรีกดรับเอง
2023-01-23
Yoou can certainly see your expertise in the work you write.
The sector hopes for even more passionate writers such as you who are not afraid to say how they believe.
Alwaays follow your heart.