Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын харьяа байгууллагуудад ажиллан, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Тэрбээр өнөөдөр (2024.09.03) Үндэсний статистикийн хороонд Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн хамтаар ажиллав. 

Тус хорооны дарга Б.Батдаваа байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсны дараа Үндэсний статистикийн хорооны боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны шийдвэр гаргалтдаа ашиглаж чадаж буй эсэхэд анхаарал хандуулах ёстойг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэлээ. 

Ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлээд хоёр сар болж байгаа бөгөөд энэ хугацаанд ээлжит бус чуулган зохион байгуулж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан болохыг дурдсан. Тэрбээр “Статистик, судалгаа, мэдээлэлгүйгээр аливаа түвшинд шийдвэр гаргах нь нүдээ боогоод харанхуйд алхахаас ялгаагүй. Үндэсний статистикийн хорооноос боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны шийдвэр гаргалтдаа ашиглаж чадаж буй эсэх нь анхаарал хандуулах асуудал” хэмээгээд, иргэдэд тулгамдаж буй үнийн өсөлт тэргүүтэй асуудлыг шийдвэрлэхэд өгөгдөл, тоон мэдээлэл ашиглах чадвартай байхын чухлыг тэмдэглэсэн. 
Улсын Их Хурлын хянан шалгах чухал чиг үүргийн хэрэгжилтийг хангахад Үндэсний статистикийн хороо нэн чухал үүрэгтэй гэдгийг тэрбээр онцлоод, тус хорооны судалгаа, тоон мэдээллийг яамдаас эхлээд шийдвэр гаргах төрийн байгууллагууд ашигладаг байх нь чухал гэлээ. Монголбанк ямар тоон мэдээлэлд үндэслэж мөнгөний бодлого баримтлах, Эдийн засгийн хөгжлийн яам ямар тоон мэдээлэлд суурилж хөрөнгө оруулалт, эдийн засгийн тэлэлтийн бодлого хэрэгжүүлэх, Сангийн яам ямар өгөгдөл, судалгаанд үндэслэж оновчтой төлөвлөлт, ухаалаг төсөвлөлтийг хийхийг шийдвэрлэх учраас Үндэсний статистикийн хорооны мэдээллийг ашиглах чадвартай байх, эмх цэгцэд нь оруулах нь бидний хамтын зорилгын үр дүн гэж хэлсэн. Улмаар төрийн байгууллага хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт, сүүлийн үеийн хамгийн хүндрэлтэй үнийн өсөлтийг үүсгэж байгаа эмийн үнийн өсөлт гэх зэрэг иргэдэд тулгамдсан асуудлуудыг оновчтойгоор, бодитой шийдвэрлэхэд чухал гэдгийг сануулж байв. 
Д.Амарбаясгалан “Цаашид судалгаа шинжилгээгүйгээр шийдвэр гаргах үйл явц аль ч түвшинд байж болохгүй. Харин төрийн аливаа шийдвэр гаргалтад статистикийн байгууллагын үнэн бодитой, чанартай мэдээлэл, судалгаа чухал үүрэгтэйг бид нотлох ёстой” гэсэн юм. 

Статистикийн салбарт нэвтэрсэн технолгийн дэвшил нь үйл ажиллагаанд үр нөлөөтэй байгааг Д.Амарбаясгалан дарга хэлээд Улсын Их Хурлын зүгээс салбарын эрх зүйн орчныг сайжруулах, хууль хэрэгжилтэд хяналт тавих, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэлд анхаарал хандуулан ажиллах болно гэлээ. 

#live, #Үндэсний статистикийн хороо, #Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан,