"Парис 2024” зуны Паралимпын наадмыг тохиолдуулан ЮНЕСКО болон Олон улсын паралимпын хорооноос хамтран БНФУ-ын Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд "Тусгай хэрэгцээт иргэдийн оролцоо: Пара спортын үр нөлөө, ашиг тусыг хүртэх нь" сэдэвт бага хурал зохион байгууллаа. 

Бага хуралд 30 гаруй улсын холбогдох яамдын сайд нар, паралимпын тамирчид, спортын салбарын төлөөлөл оролцож, тусгай хэрэгцээт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр хэлэлцлээ. 

Монгол Улсын тухайд Засгийн газраас пара спортоор хичээллэх тамирчдад тусгай бэлтгэл хийх, спортын олон улсын тэмцээн, уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлж буй нь ЮНЕСКО-гийн “Fit for Life”хөтөлбөртэй уялдаж байгааг онцлон цаашид энэхүү хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломж байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин бага хурлын үеэр илэрхийллээ.

#БТСУХ, #"Тусгай хэрэгцээт иргэдийн оролцоо: Пара спортын үр нөлөө, #ашиг тусыг хүртэх нь" сэдэвт бага хурал, #"Парис 2024” зуны Паралимп,