Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2021 оны наймдугаар сарын 13-ны өдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн дарга, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд болон яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нар оролцож тангараг өргөсөн нийт албан хаагчдад баяр хүргэв.
Төрийн албанд шинээр орж байгаа албан хаагчид “Төрийн захиргааны албан хаагч”-ийн Тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч болдог уламжлалтай. Тэгвэл Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зарим албан хаагч Төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөж, Төрийн жинхэнэ албан хаагч боллоо. Тангараг өргөсөн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллаж, хүн амынхаа эрүүл энхийн төлөө төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

Хариулах