Байдены засаг захиргаа цар тахлын үед Ковид-19-тэй холбоотой контентыг хязгаарлахыг шаардаж байсныг “Meta Platforms”-ын гүйцэтгэх захирал Марк Зукерберг наймдугаар сарын 26-ны өдөр бичсэн захидалдаа дурджээ.

Даваа гарагт Бүгд найрамдах намын хяналтад байдаг Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хороонд илгээсэн захидалдаа Зукерберг компани нь цар тахлын үед дарамт шахалтын улмаас контент хязгаарлахад хүрсэн ч ийм шаардлага дахин тулгарвал эсэргүүцэхээ илэрхийлсэн байна.

“2021 онд Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Цагаан ордон манай багуудад хошигнол, егөөдөл зэрэг Ковид-19-тэй холбоотой тодорхой контентыг хязгаарлах дарамт шахалтыг хэдэн сарын турш үзүүлж, манай багийнханд маш их бухимдаж байгаагаа илэрхийлсэн” гэж Шүүхийн хороо руу илгээсэн захидалдаа бичсэн байна.

Тэрээр цааш нь энэхүү дарамт шахалт, түүнчлэн “Facebook”, “Instagram”, “WhatsApp”-ын эзэмшигчийн хувьд контент устгахтай холбоотой бусад шийдвэрүүдийнхээ талаар нээлттэй байгаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Цагаан ордны зүгээс Зукербергийн захидлын хариу болгож цар тахлын үед нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд хариуцлагатай байхыг технологийн компаниуд болон бусад хувийн хэвшлийнхэнд уриалж байсан тухайгаа мэдэгдсэн байна.

Харин Шүүхийн хороо “Facebook” хуудсандаа уг захидлыг “Үг хэлэх эрх чөлөөний төлөөх том ялалт” хэмээн сайшаажээ.

Зукерберг мөн захидалдаа арваннэгдүгээр сард болох сонгуульд сонгуулийн дэд бүтцийг дэмжихэд ямар ч хувь нэмэр оруулахгүй, “ямар нэг байдлаар оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.

2020 онд тахлын үеэр болсон сүүлчийн сонгуулийн үеэр тэрбумтан эхнэрийнхээ хамтаар сонгуулийн дэд бүтцийг дэмжих зорилгоор 400 сая доллар хандивлаж байсан юм.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Meta, #Марк Зукерберг,