ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Дархан-Уул аймагт газар тариалангийн техникийн 30 гаруй дилер аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, цаашид техникийн шинэчлэл болон ургац хураалтад шаардлагатай техникийн сэлбэг хэрэгслээр хангаж ажиллах талаар санал солилцож уулзлаа.
”Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчид өвс, тэжээл тариалж эхэлсэн. Иймд малчдад хадлангийн тоног төхөөрөмжийг 50 хувийн хөнгөлөлтөд хамруулж өгөхийг хүслээ.
Бага хүүтэй урт хугацааны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх саналыг олон дилер аж ахуйн нэгж хэллээ.
ХХААХҮ-ийн сайдын хувьд дилер аж ахуйн нэгжүүд зохион байгуулалтад орж, зөвлөл байгуулаад тариалан, хөдөө аж ахуйн салбарт ямар хүчин чадалтай хэдэн тооны тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаар тооцоолол гаргахыг хүсэн эргэж уулзахаар боллоо.
Уулзалтад ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалан бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Оюунсувд, Газар тариалан бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд, Хөдөө аж ахуйн корпорацийн захирал Б.Цогтсаран нар оролцож, салбарын яамны мэдээ мэдээллийг хүргэлээ гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.