Орон нутгийн цагаар даваа гарагийн шөнө Украины хотууд Оросын дроны довтолгоонд өртжээ. Өглөө нь Украины арми улс орон даяар агаарын дайралтаас сэрэмжлүүлж байх үед нийслэл Киевт дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна.
Агаарын цэргийн хүчин Оросын 11 “ТУ-95” стратегийн бөмбөгдөгч онгоц агаарт байгааг анхааруулж, хэд хэдэн пуужин харвасныг баталжээ.
Орон нутгийн эрх баригчид мөн баруун хойд хэсгийн Луцк хотод дэлбэрэлт болсон тухай мэдээлсэн байна. Орон сууцны барилга цохилтод өртсөн бөгөөд одоогоор хүний амь нас хохирсон эсэхийг шалгаж байгаа аж.
Түүнчлэн Орос Украины баруун болон Польшийн хилийн ойролцоох бүс нутагт агаараас довтолж байгаа тул Польш улс өөрийн болон холбоотны нисэх онгоцнуудыг идэвхжүүлсэн болохыг Польшийн Зэвсэгт хүчний ажиллагааны командлал “X”-ээр мэдэгдсэн байна.
Украинчууд өнгөрсөн бямба гарагт тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэсэн. Энэ өдрийг тохиолдуулан халдлага гарах эрсдэл өндөр байгааг АНУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн долоо хоногт анхааруулж байв.
Өдөр эхэлснээс хойш Оросын хүчин Украин руу хоёр удаагийн дайралт хийсэн бөгөөд бүс нутгийн албаныхны мэдээлснээр наад зах нь гурван хүн амиа алдсан байна.
Эхний дайралтын үеэр буюу шөнийн 02:30 цагийн үед Киев орчмын бүс нутагт 10 хүртэлх дрон устгагдсан болохыг Киевийн цэргийн захиргааны дарга Серхи Попко “Telegram”-аар мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн мэдээлснээр Орос өнгөрсөн шөнийн довтолгоонд 100 гаруй пуужин, 100 орчим довтолгооны дрон ашигласан байна.
Дараагийн довтолгоо нь Украины нутаг дэвсгэрт үргэлжилж байгаа бөгөөд тус улсын Ерөнхий сайд Денис Шмихалын хэлснээр Орос Украины 15 бүс нутагт дрон, далавчит пуужин, “Кинжал” хэт авианы пуужинг ашиглан эрчим хүчний дэд бүтцийг нь онилж байгаа аж.
Оросын цэргийн эх сурвалжууд “өндөр нарийвчлалтай зэвсэг” ашиглан Украины “эрчим хүчний чухал дэд бүтцэд” цохилт өгч байгаагаа баталсан болохыг “Интерфакс” агентлаг мэдээлэв.
Эх сурвалж: BBC, Reuters

#агаарын довтолгоо, #Киев, #ОРос, #Украины дайн, #эрчим хүчний дэд бүтэц,