Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Нэг цэгийн үйлчилгээ бүхий төв цагдан хорих байр энэ сарын 22-ны өдөр ашиглалтад оров.
Тус албаны барилга нь 1440 мкв талбай бүхий 3 давхар, 4 автомашины гражтай бөгөөд “Баян эрхэт гүн” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэжээ.
Төв аймаг дахь ШШГГ-ын дарга, хурандаа С.Өлзийбат үг хэлэхдээ, “Барилгыг ашиглалтад орсноор сэжигтэн, яллагдагч, хоригдогчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, жам ёсны эрхийг хангахын зэрэгцээ алба хаагчдын ажлын байрны ая тухтай орчин нөхцөл сайжирч, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэж байна. Хуучин барилга 64 хүний багтаамжтай байсан бол шинэ барилгын цагдан хорих хэсэгт 76 хүн байх бөгөөд 40 гаруй ажилтан, албан хаагчид ажил үйлчилгээгээ явуулж эхэлнэ. Хуучин барилгыг 2025 оноос захиргааны журмаар баривчлах ажиллагааг явуулдаг газар болгох төлөвлөгөөтэй байна” гэв.
Тус газар нь 1959 онд баригдсан албан контор, 1974 онд баригдсан Цагдан хорих байр гэсэн хоёр тусдаа байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм.

#ТӨВ,