Бямба гарагт фронтын шугамын ойролцоо орших Украины Краматорск хотын нэгэн зочид буудал Оросын пуужингийн цохилтод өртөх үеэр сурвалжлагчийн багийн бүрэлдэхүүнд нь ажиллаж байсан нэг хүн амиа алдаж, хоёр сэтгүүлч нь шархадсан тухай “Reuters” агентлаг ням гарагт мэдээлэв.  

“Сапфир” нэртэй зочид буудал халдлагад өртөх үед дотор нь “Reuters”-ийн зургаан ажилтан байсан бөгөөд амь үрэгдсэн Британийн иргэн Райан Эванс нь тус агентлагт аюулгүй байдлын зөвлөхөөр ажилладаг байжээ.

Шархадсан хоёр сэтгүүлчийн нэгийнх нь биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Их Британийн армийн алба хаагч асан 38 настай Эванс нь 2022 оноос хойш “Reuters” агентлагтай хамтран ажиллаж байгаа бөгөөд сэтгүүлчдэд нь Украин, Израил болон Парисын олимпын үеэр аюулгүй байдлын зөвлөгөө өгч байжээ.

Бид Райаны гэр бүл болон ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна. Райан манай олон сэтгүүлчдэд дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлыг сурвалжлахад тусалсан. Бид түүнийг маш их үгүйлэх болно гэж “Reuters” мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Цохилтын үеэр зочид буудалд байсан багийн бусад гурван гишүүн бэртэж гэмтээгүй болохыг тус агентлаг мэдэгдэв.

Ням гарагт Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн мэдэгдсэнээр зочид буудал Оросын “Искандер” пуужинд оногдсон бөгөөд энэ нь 500 км хүртэлх зайд тусах чадалтай баллистик пуужин юм.

Зеленьский мөн агаарын цохилтыг санаатай, сайтар төлөвлөсөнгэж үзэж байгаагаа хэлээд, амь үрэгдэгсдийн гэр бүл, найз нөхдөд эмгэнэл илэрхийлжээ. 

“Reuters” агентлаг пуужинг Орос харвасан эсэх, эсвэл тухайн барилгыг зориудаар онилсон эсэхийг хараахан баталгаажуулаагүй байгаа аж.

Украины прокурорын газраас агаарын цохилттой холбогдуулан урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Reuters агентлагийн ажилтан, #Краматорск, #Райан Эванс, #Оросын агаарын цохилт,