Өвс ургамлаар хүрээлэгдсэн уудам талд монгол гэр, адуу мал, өв уламжлалыг хадгалсан бүх зүйл нэг дор чуулав. Энэ бол жилдээ нэг удаа болдог нүүдэлчдийн соёлын өвийн фестиваль. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тайж” хайрхны бэлд гурван өдрийн турш 362 төрлөөр 780 хөтөлбөрт арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн фестивальд соёлын биет бус өвийн долоон ай савын Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, Ази, Европ, Өмнөд Америк тивийн 12 улс орны 150 гаруй төлөөлөл, 1300 гаруй өв тээгч оролцов. Тухайлбал, 21 аймгаас хүрэлцэн ирсэн уран бүтээлч, өв тээгчид өөр өөрийн онцлог шинжийг хадгалсан тоглолт, үзүүлбэрийг толилуулах нь бахдалтай. Аймаг бүр дахин давтагдашгүй, ондоошил, уламжлалтай. Нүүдлийн соёлын өв санг хамтдаа хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжилж хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулсан нь энэ.
Баялаг түүх, бахархам соёлтой 21 аймаг
Архангай аймаг эх аман уламжлалын ай сав, төв халхын ардын язгуур урлаг, уламжлалт арга ухаан, тоглоом наадгай, гар урлал, зан үйлийн онцлогийг харуулах урлагийн үзүүлбэр, Отгийн тоглолтоор мэндчилэв. Харин Баянхонгор аймаг халх хуримлах ёсыг харуулсан бэлгэдэл утга бүхий зан үйл, цагаан агуй, нутгийнхаа дурсгалт газруудын танилцуулга, уламжлан ирсэн тоглоом наадгай “Хүрэн морь” хэмээх цом цуврал сийлбэрийг отгийн тоглолт хүргэлээ. Баян-Өлгий "Алтайн оргил" отогт Казах, Тува хувцасны уламжлалт гар урлалын үзэсгэлэн, язгуур урлагийн хамтлагийн тоглолт, Казахын бэр буулгах ёс, зан үйлийн үзүүлбэр зэрэг өв уламжлалаа сурталчлан таниулсан билээ. Анхдагчдын өлгий Булган аймаг нутгийн онцлогоо шингээсэн ардын язгуур урлаг, уламжлалт гар урлалын үзэсгэлэнг дэглэж, Монгол хүмүүний эрхэмлэн дээдэлдэг есөн үнэт зүйлс, өв соёлоо дэлгэв. Увс аймаг Ойрад түмэн болох баяд, дөрвөд, хотон, халх түмний бий биелгээний цоморлог, тууль, ерөөл магтаал, уртын дуу, цуур,морин хуур, икэлийн татлага зэргээс бүрдсэн тоглолт, олон төрлийн соёлын гар урлал, үндэсний тоглоом шагайн наадгайг таниулах отгийн хөтөлбөрөөр олныг цэнгүүллээ. Харин Орхон аймаг “ӨӨДЛӨХИЙН БЭЛГЭДЭЛ ӨВ СОЁЛ МИНУ” зохиомжит тоглолтоор хөх толбот Монгол хүмүүн хөрст дэлхийд мэндлэхэд нэр өгөх зан үйлээс эхлэн монгол ахуйг таниулж сургах нүүдэлчний ёс уламжлалыг багтаасан отгийн үзүүлбэр, үзэсгэлэнг дэглэн нутгийн онцлогоо таниулсныг онцолъё. Өвөрхангай аймгийн хувьд нутгийн брэнд “Уянгын эрээн гэр”, “Монгол уран бичвэр”, Эрээлэх урлал” зэрэг уламжлалт олон төрлийн гар урлал хийхийг заахаас гадна бариа засал хийх үйлчилгээ, язгуур урлагийн тоглолт, төв халхын хөгжим, бүжгийн онцлог үзүүлбэрээ хурсан олонд хүргэсэн билээ. Бусад аймгууд өөрсдийн түүх, уламжлалаа харуулсан үзүүлбэр, бүтээлээр оролцов. Аймаг бүр өөрсдийн соёл, уламжлалыг таниулж өргөн дэлгэр цэнгэсэн юм.
Хурсан олныг цэнгүүлсэн нээлт
Үндэсний хөгжмийн яруу тансаг аялгуу эгшиглэж нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болов. Үндэсний бүжиг, дуу, морин спортын үзүүлбэр нь содон бөгөөд чимэгтэй. Гавьяат жүжигчин Ариунбаатар, энэ цаг үеийн нийтийн дууны тод өнгө болох Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэг нар түмний сонорыг мялааж аялгуут уран бүтээлээрээ нээлтийг чимлээ. Мөн хүрэлцэн ирсэн зочид буюу өв тээгчдийг нутаг нутгаар нь танилцуулах нь тэр. Тэд үндэсний хувцсаараа гоёсон нь дэндүү үзэсгэлэнтэй.
Энэ үеэр төрд түмнээ төлөөлж гишүүд болох Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нээв. Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны дарга Ч.Ундрам нар мэндчилгээ дэвшүүллээ. Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улс ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өвийн тоогоороо дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг. Соёлын өвийг хадгалж, хамгаалахын зэрэгцээ тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, олон талт агуулга, хэлбэрээр баяжуулан, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарал тавин ажиллаж байна. Монгол туургатны олон угсаатан, ястны өв соёлыг нэг дороос танин мэдэх, газар газрын өвлөн уламжлагчид нэгнээсээ харилцан суралцах, үүх түүх-үндэс угсаагаа сэргээн санах, бахархан хүндэтгэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх асар том боломжийг энэхүү фестиваль бий болгож байгаагаараа ач холбогдолтой" гэсэн юм.
Эрийн хийморь сэргээсэн “Адуучин” тэмцээн
Соёлын фестивальд сур, шагай, нумт харваа, үндэсний бөх, морин уралдаан, морин дээрээс цагариг булаалдах тэргүүтэй олон тэмцээн зохион байгуулагдлаа. Онцолбол “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нэг содон зүйл нь адуучин тэмцээн байлаа. Энэ удаа 21 аймаг, зургаан дүүргийн моринд эрэмгий залуус ур чадвар авхаалж самбайгаараа өрсөлдсөн юм. Тэргүүн байрт Багануур дүүргийн Б.Бямбасүрэн шалгарлаа. Харин хоёрдугаар байранд Увс аймгийн Өмнөговь сумын Н.Баатарсүрэн, гуравдугаар байранд Хэнтий аймгийн Биндэр сумын Улсын зүүн бүсийн аварга адуучин Б.Ганшагай. Харин дөрөвдүгээр байранд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Г.Доржханд, тавдугаар байранд Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат М.Батчулуун нар тус тус шалгарсан.
Хүчит бөхийн барилдаанд 128 бөх уран мэх уралдуулж хүч үзсэнээс Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат улсын харцага Х.Гантулга түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар үзүүрлэлээ.
Ирээдүйд үндэсний бөхийн дэвжээг уран барилдаанаараа чимэх өсвөрийн бөхийн барилдаан боллоо. Хоёр насны төрөлд өсвөрийн бөхчүүд өрсөлдөж шилдгээ шалгаруулав. Тэгвэл 15-16 насны ангилалд Э.Гантогтох түрүүлж, Г.Эрхэмхүү үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт н.Билгүүдэй, П.Эрдэнэтулга нар шалгарсан билээ.13-14 насны ангилалд Л.Алтаншагай түрүүлж, Д.Гандорж үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Д.Бүрэнзэвсэг, С.Шинэ-Идэр нар шалгарсан.
Соёлын фестивальд хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдлийг хүргэж байна.
Ц.Оюунзул: Аяганы соёл хөтөлбөр хүргэсэн
Говь-Алтай аймгийн музейгээ төлөөлж гар урлалын үзэсгэлэнгээр энэ жилийн фестивальдаа оролцлоо. Мөн тоглоом наадгай, боловсролын хөтөлбөрөө таниулахыг зорьсон. Манай нутаг аяганы соёл хөтөлбөрийг бэлдэж ирсэн. Энэ хөтөлбөрөө орон нутагтаа өрнүүлсэн. Нутгийн иргэдийнхээ дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл чийрэг байхад оршино. Тухайн иргэн аяганы ууттай явснаар өөрийн аягандаа хоол ундаа иднэ. Энэ нь ямар нэгэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат улсын аварга адуучин н.Баттулга: Монгол ахуйгаа дээдэлж, хүн чанартай байхыг эрхэмлэдэг
-Би 2022 онд улсын аварга адуучин болсон. Багаасаа монгол ахуйтайгаа ойр байж морь унаж, уралдааны хүлэг сойж ирлээ. Мөн улс аймгийн чанартай адуучин тэмцээнд олон удаа оролцлоо. Өмнө жил Хэнтий аймгийн Баянхутагт суманд зохион байгуулагдсан адуучин тэмцээнд тавдугаар байр эзэлсэн. Энэ үзүүлэлтээрээ аварга адуучин хэмээх цолыг хүртсэн. Энэ жилийн фестивальд урлагийн төрлөөр буюу уртын дуугаар оролцож байна. Би долоон төрлийн соёлын өв тээж явна. Манай сумын Соёлын төвөөс намайг албан ёсоор бүртгэж авсан. Уртын дуу, мал маллах, морь уях, барилдах, морьтны өв соёл, үндэсний хөгжмөөр тэргүүтэй өвийг тээж байна. Монгол ахуйгаа дээдэлж, хүн чанартай байхыг эрхэмлэдэг.
Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат адуучин Г.Ганшагай: Улсын аварга адуучин болохыг хүсдэг
"Нүүдэлчин 2023” фестивалийн “Адуучин” тэмцээний тэргүүн байрт шалгарсан учраас энэ жил урилгаар оролцож байна. Өмнөх амжилтуудыг дурдвал, “Талын түмэн адуу” хэмээх адуучин тэмцээнд тэргүүн байр, энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээний дэд байрын шагналт өсөж яваа адуучин. Бага байхын адуу малд дуртай байсан болохоор есдүгээр ангиа төгсөөд адуучин болохоор шийдсэн. Аавыгаа дагаж адуунд явж, адуутайгаа сайхан нөхөрлөж, морин дэл дээр давхин тал нутгийнхаа эзэн болж явах нь хөдөө нутгийн хамгийн сайхан нь. Эр хүний жаргал тэр билээ. Миний аав аймгийн сайн малчин, сумын алдарт уяач Д.Батболд гэж хүн бий. Манайх морь уядаг айл учраас багаасаа ааваараа морь унах, уургалах, даага сургахыг заалгасан. Монгол адууг гаршуулж, эдлээд, уургын моринд сургаж, хурдан морь уяад ахуй соёлоо хадгалж явдаг. Гурван настайгаасаа морь унаж сурч, зургаан настайгаасаа хурдны морь унаж эхэлсэн. Арав гаруй жил хурдны морь унаад, одоо морь уяж сумын наадамдаа одтой сайхан наадаж байна. Энэ жил улсын аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнд сайхан оролцож үзүүрлэсэн. Дараа жил дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж Монгол Улсынхаа аварга адуучин болохыг хүсэж байна. Манай аймгаас хоёр улсын аварга адуучин төрсөн байдаг. Нэг нь манай саахалтад нутагладаг байсан Бат-Эрдэнэ ахыгаа их хүндэлдэг. Манай аав голчлон уурга мод барихыг зааж, адууны арга ухаанд сургасан. Бас манай нутгийн Улсын аварга адуучин А.Алтаншагай ахаасаа зөвлөгөө авдаг. Адуучин хүн адуугаа хайрлаж, морио зөв унаж, эдэлж, уургаа хүнээр биш өөрөө хийж, хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ. Өөрөө уургаа хийгээд гурван жилийг үдсэн байна. Харуулдах, хамар зорох, амдах, модоо залах гээд бүгдийг нь нарийн тааруулахыг хичээдэг. Хамгийн гол нь хөгийг нь тааруулах чухал.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 160 (7404)

#онцолсон, #“Нүүдэлчин” фестиваль,