НИЙГЭМ

Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар буцаан томилох шүүхийн шийдвэр гарлаа

Гэрэл зургийг MPA.mn

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй гомдлгын өнөөдөр шүүх шийдвэрлэжээ.

Тодруулбал, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцсэн байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Нямхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэнийхэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet