Аадар бороо орсоны улмаас Зуунмод голын хөрс нурж, голын түвшин нэмэгдээд байна. Ингэснээр тус сумын долоон байршил үерт автсан бөгөөд үерийн байгууламж хийх шаардлага үүсчээ.
Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэлээс тодруулбал, "Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран үерийн суваг шуудуу далан дүүрэх, авто зам, явган зам эвдрэх, айл усанд автах гэх мэт хохиролыг амссаар байна. Өнөөдрийн байдлаар 30 гаруй сая төгрөгийн хохирол барагдуулах шаардлага үүссэн. Иймд эхний удаад Засаг даргын нөөц сангаас төсөвлөж хүн хүч, техникийг дайчлан цэвэрлэх, үерийн даланг бэхжүүлэх ажил хийж байна.
Аадар бороо, хаврын шар усны үерт ихэвчлэн өртдөг эдгээр байршилд зам сэтлэх, хоолой, даланг томсгох зэргээр 700 орчим сая төгрөгийн үерийн байгууламж хийх шаардлагатай учраас зураг төсвийг хийж гүйцэтгээд орон нутгийн төсвөөс санхүүжилт хүсээд хариугаа хүлээж байна" гэв.
Одоогор Зуунмод сумын үерийн байгууламжийн нэгдсэн зураг төсвийг таван багт хийжээ. Тус ажлыг гүйцэтгэхийн тулд 40 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай байгааг улсын төсөвт суулгуулахаар УИХ-ын гишүүдэд хүсэлтээ уламжилсан байна.

#аадар бороо, #ТӨВ, #Зуунмод,