Хятад улс хууль бус контент бүхий караоке дуунуудыг хориглохоор болжээ

Хятад улс хууль бус контент агуулсан караокены дуунуудыг хориглоно гэж Хятдын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв. Хориглосон ангилалд багтсан дуунууд нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байна гэж үзжээ. Караокены үйлчилгээ үзүүлдэг газрууд, уг контентыг хийдэг хүмүүсийг дуунуудаа хянаж, тус яаманд тэмдэглүүлэхийг уриалсан байна. Тус журам энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Хориглох караоке дуунуудын агуулга нь:
- Үндэстний үзэн ядалт, үндэстний ялгаварлан гадуурхалтыг өдөөх;
- Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх, үндэсний нэр төр, ашиг сонирхолд хохирол учруулах;
- Төрийн шашны бодлогыг зөрчих;
- Садар самуун, мөрийтэй тоглоом, хүчирхийлэл болон бусад гэмт үйлдлийг сурталчлах.
Энэ нь Хятад улс караокед дээр агуулгын хүрээн дэх дууг дуулахыг хориглосон анхны тохиолдол биш юм. 2015 онд тус яамнаас “садар самуун, хүчирхийлэл, гэмт хэрэг, нийгмийн ёс суртахууныг хохироосон” 120 дууны хар жагсаалтыг гаргаж байжээ.
Эх сурвалж: СNN

Хариулах