Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан 100 жилийн ойн баяр наадмын үеэр 20 орчим гар утас, хөөрөг алдагдсан хэргийг энэ сарын 7, 8-ны өдөр цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. 

Тодруулбал 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээд тус аймгийн тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлсан байна.

Дээрх бүлэг этгээдийг Улаанбаатар хот руу ирж байхад Налайх дүүргийн постод үүрэг гүйцэтгэж байсан ал а хаагчид шалгаж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 20 орчим гар утас, нэг ширхэг хөөргийг эд мөрийн баримтаар хураан авав. 

Уг хэргийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар 

#Өмнөговь аймгийн Цогтцэций сум, #хулгай,