Энэ зун нийт нутгаар хур бороо элбэг байгаа. Сүхбаатар аймагт ч 2-7 хоногийн давтамжтай бороо орж, бага хугацаанд үргэлжилсэн борооноор ч их хэмжээний ус бууж нуур, голын усны түвшин дээшилсээр байгаа. Тиймээс мэргэжлийн байгууллагууд хамтран сэрэмжлүүлэх самбарыг ийн байрлуулж эхэлжээ.
Өнгөрсөн сард л гэхэд Баруун-Уртын голын гүн цүнхээлд нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хур борооны улмаас тус голын хоёроос гурван хэсэг газарт 1,3-1,5 метр гүн цүнхээл үүссэн бөгөөд эрсдэл бүхий эдгээр газруудад болон бусад нуур, голд ч самбар байрлуулах ажил үргэлжлэн хийгдэнэ.
Үер усны болоод амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа энэ өдрүүдэд машин шаварт суусан гэх дуудлага мэдээлэл ирсээр байгааг ОБГ-аас мэдээлж байна.
Хамгийн сүүлд буюу 8 дугаар сарын 2-нд орсон аадар борооны улмаас гэр, байшин, орон сууцны зоорийн давхар усанд автсан тухай 22 дуудлага мэдээллийг хүлээн авч, усанд автсан 36 айл өрхийн 19 гэр, 7 байшин, 2 орон сууц, 7 албан байгууллага, 1 гудамж талбайн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Энэ сарын 10-нд зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэдгийг Цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Тиймээс иргэд, тээвэрчдыг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБГ-аас анхаарууллаа.