Зүүн 4 замын уулзварыг өнөөдрөөс дөрөв хоногийн хугацаатай түр хаалаа

Баянзүрх дүүрэг Зүүн 4 замын уулзварын ээлжит засварын хүрээнд наймдугаар сарын 12-ны 06 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг дөрөв хоногийн хугацаатай түр хязгаарлалаа.
Засварын ажлаар авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн төвшинг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон зохион байгуулалтын хэвтээ тэмдэглэгээний ажлууд хийгдэнэ.
Засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж хөдөлгөөн зохион байгуулалтыг хийнэ. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

Хариулах