Баян-Өлгий аймагт энэ сарын 15-наас эхлэн 10 хоног хөл хорио тогтооно

Гэрэл зургийг MPA.mn
Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул энэ сарын 15-наас эхлэн 10 хоног хөл хорио тогтооно хэмээн аймгийн Засаг дарга Д.Бауыржан мэдэгдлээ. Ингэхдээ аймаг доторх хөдөлгөөн чөлөөтэй байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот болон бусад аймгуудаас иргэдийг оруулахгүй гэв.
Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар Улаанбаатар хот руу явах хүмүүсийг холбогдох нотлох баримтыг үндэслэн гаргах ажээ.

Хариулах