Туркийн нутаг дэвсгэрээс “Instagram”-д нэвтрэх боломжгүй болсныг тус улсын Мэдээлэл технологи, харилцаа холбооны газар (BTK) өнөөдөр мэдэгджээ. Ингэхдээ хоригийн үргэлжлэх хугацаа, ямар учраас ийм шийдвэрт хүрсэн эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.
Лхагва гарагт Туркийн харилцаа холбооны газрын дарга Фахреттин Алтун Хамас бүлэглэлийн улс төрийн удирдагч Исмаил Ханиягийн үхэлд эмгэнэл илэрхийлсэн постуудыг хаах “Instagram”-ын шийдвэрийг шүүмжилсний дараа тус улсын харилцаа холбооны зохицуулагч ийм алхам хийжээ.
Израилын халдлагад өртөн амиа алдсан Хания нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы ойрын холбоотон гэгддэг байв.
Алтун “Бид мөлжлөг, шударга бус тогтолцоонд үйлчилдэг гэдгээ удаа дараа харуулсан эдгээр платформын эсрэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцсээр байх болно. Бид Палестин ахан дүүсээ бүх боломжоороо дэмжих болно” гэж “X”-ээр мэдэгдсэн байна.
“Instagram”-ын толгой “Meta Platforms Inc”-ээс дээрх мэдэгдэл болон хоригийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Туркийн хэвлэлд бичсэнээр 85 сая хүн амтай тус улсад “Instagram” хэрэглэгчдийн тоо 50 саяар хэмжигддэг байна.
Эх сурвалж: Reuters

#Instagram, #турк, #Хамас бүлэглэлийн улс төрийн удирдагч Исмаил Хания,