Болзошгүй эрсдэлээс сэргийлж Сэлбэ, Дунд гол дагуу нийт 29 аж ахуйн нэгж 370 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэхээс өнөөдрийн байдлаар 94 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, Сэлбэ, Дунд гол дагуу 177 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлээд байна.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Ерөнхий инженер М.Балдандорж “Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр олон нийтийн цахим сүлжээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Ривер вилла” хотхон орчимд Дунд голын урсцыг хааж, далан босгож байна гэх мэдээлэл тархсан. Угтаа эл хэсэгт лаг хагшаасыг удаан хугацаанд цэвэрлээгүйн улмаас шугам сүлжээгээ давж, голын урсцыг удаашруулж байсан юм. Иймээс лаг хагшаасыг цэвэрлэж, голын хоёр талаар тэгшлэн хэлбэржүүлэн урсцыг сайжруулах арга хэмжээ авч буй. Лаг хагшаасыг тэгшлэх, голын ёроолын хэвгийг гаргах, даланг хэлбэржүүлэх ажлыг наймдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна. Цэвэрлэгээ хийсэн эхний байршлуудад голын хайрга гарч, угаагдан өнгө нь сэргэхээс гадна далан хэлбэржүүлсэн байршлуудад ургамал ургаж байгаа нь ажиглагдсан” гэв.
Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд 163 км урт үерийн хамгаалалтын далан суваг байдаг. Энэхүү далан суваг, үерийн хамгаалалтын барилга байгууламж нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны аюулаас хамгаалдаг. Иймд гол усаа бохирдуулахгүй, элдэв хог хаягдал хаяхгүй байхыг нийт иргэддээ уриалж байна.