Өнөөдөр Парисын дэвжээнд манай таван тамирчин спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө.
М.Энхжаргал Монголын боксчдоос Олимпын анхны медалиа авах эсэхээ шийдэх бол О.Есүгэн Парисын наадмын сүүлчийн буудлагадаа онч сорино. Манай тамирчдын хуваарийг хүргэж байна.
Байт харваа: Эрэгтэй ганцаарчилсан төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд харвана. Түүний өрсөлдөгч нь дэлхийн чансааны 17 дугаарт эрэмбэтэй Мексикийн харваач Матиас Грандетэй халз өрсөлдөх юм. 20 настай Гранде чансаа тогтоох харваагаар 11 дүгээрт жагсчээ. Тэмцээн Улаанбаатарын цагаар 15:30 цагаас эхэлнэ.
Жүдо: Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн барилдана. Тэрбээр “А” хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Израйлын шилдэг бөх Петер Пальчик юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Монголын шигшээ багийн хамгийн залуу тамирчин олон улсын хэмжээний мастер О.Хүслэн зодоглоно. Тэр эхний тойрогт Эквадорын бөх Ванесса Чалатай барилдахаар сугалаа таарлаа. Ялбал Израйлын Инбар Ланертай барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.
Буудлага: Эмэгтэйчүүдийн гурван байрлалт 50 метрийн урт бууны урьдчилсан дасгалд олон улсын хэмжээний мастер О.Есүгэн онч сорино. Үүгээр урт бууны тамирчдын тэмцээн дуусаж байна. Урьдчилсан буудлага Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.
Бокс: Эхний хоёр тулаандаа ялалт байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Энхцэцэг хүрэл медалийн төлөөх тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатич Акбаст юм. Тулаан Улаанбаатарын цагаар 23:20 цаг эхэлнэ.