Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны Эрүүл мэндийн төвүүдэд Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага 69 сая төгрөгийн тоног төхөөрөмж олголоо.
Үүнд орон нутагт хамгийн их хэрэгцээтэй нярайн иж бүрдэл буюу ургийн монитор, нярайн шарлалтын аппарат, нярайн жин өндөр хэмжигч, нүдний үзлэг хийх иж бүрдэл зэрэг тоног төхөөрөмж олгосон байна.
Хөвсгөл аймагт жилд 1800 орчим хүүхэд төрдөг бөгөөд 80 орчим хувь нь шарлалттай байдаг байна. Иймээс орон нутагт хамгийн их хэрэгтэй иж бүрдэл тоног төхөөрөмжүүдийг аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг хүсэлт хүргүүлсний дагуу төсөл хэрэгжиж байна.
Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь Монгол Улсад 1992 оноос хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлж иржээ.
Мөрөн суманд 2020 оноос хойш сайн үйлсийн олон ажил хийсэн бөгөөд энэ хугацаанд 10 гаруй удаагийн буюу 1 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ.
Өнгөрсөн хавар тус аймгийн хаваржилт хүндэрсэн сумын малчдад Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагаас 45 сая төгрөгийн хүнсний багцыг олгосон байна.