БОЛОВСРОЛ

Коронавирусийн шинжилгээ, вакцинжуулалтын цэг байрлаж байсан сургууль, цэцэрлэгүүдийг бүрэн ариутган халдваргүйжүүллээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг хоёр баг болон сургууль, цэцэрлэгүүдэд ажиллалаа.

Ажлын хэсэг нь хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангуулахтай холбогдуулан дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хөрөнгө оруулалт, тохижилт бүтээн байгуулалт, засварын ажлын явцтай танилцлаа.

Өнөөдөр ажилласнаар дүүргийн төрийн өмчийн 19 сургууль, 35 цэцэрлэгийг бүрэн хамруулж дууслаа.

Мөн дүүргийн Засаг дарга Х.Болормаа сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай өнгөрсөн 7 хоногт цахимаар хуралдаж, захирал, эрхлэгч нарын санал хүсэлтийг хүлээн авч тодорхой шийдвэрүүд гаргасан. Иймд ажлын хэсэг нь зарим тохижилт хийх байршил, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийгдэх талбайн судалгаа, тооцоог нарийвчлан гаргах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хэрхэн зохион байгуулж байгаатай танилцсан юм.

May be an image of 2 people, people standing and street

Шинжилгээ болон дархлаажуулалтын цэгүүд байрлаж байсан сургууль, цэцэрлэгүүддээ голомтын болон гадна орчны ариутгалыг бүрэн хийж дууслаа.

Дүүргийн удирдлагаас сургууль, цэцэрлэгүүддээ халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдээ чанартай гүйцэтгэх, багш, ажилчид, хүүхэд багачуудынхаа эрүүл мэндэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгон, нутгийн захиргааны байгууллагаас шалтгаалах асуудлуудыг тогтмол дэмжин ажиллаж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet