АНУ Германд алсын тусгалтай ердийн зэвсгээ байрлуулахаар төлөвлөж байгаагийн хариуд Орос улс шинээр цөмийн пуужин байрлуулж магадгүй гэж Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков пүрэв гарагт мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт АНУ НАТО болон Европын өмнө хүлээсэн батлан хамгаалах үүргийнхээ хүрээнд 2026 оноос эхлэн Германы нутаг дэвсгэрт “SM-6”, “Tomahawk” болон хэт авианы пуужин зэрэг зэвсгээ байрлуулж эхлэхээ мэдэгдсэн юм.
Тэгвэл Орос улс хариуд нь үр дүнтэй арга хэмжээ авахын тулд олон хувилбараас сонголтоо хийх болно гэж Рябков өчигдөр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний мэдэгдсэнээр Москва ойрын болон дунд зайн тусгалтай хуурай газрын пуужингийн үйлдвэрлэлээ сэргээж байгаа бөгөөд Оросын ихэнх пуужингийн систем нь ердийн болон цөмийн цэнэгт хошуугаар тоноглогдсон байдаг.
Тэрээр мөн Оросын хамгийн баруун хязгаарт, НАТО-ийн гишүүн Польш, Литва хоёрын дунд оршдог Калининградыг “манай өрсөлдөгчдийн анхаарлыг эртнээс татсаар ирсэн” гэж тодорхойлжээ.
“Түрэмгий төлөвлөгөө тээж, биднийг өдөөн хатгаж, хэний ч хүсээгүй, цаашдын хүндрэлүүдийг дагуулсан тодорхой алхмуудыг хийхэд хүргэж буй хүмүүсийг няцаахын тулд шаардлагатай арга хэмжээ авах бидний 100 хувь шийдэмгий байдалд Калининград ч мөн хамаарна” гэж Рябков хэлсэн байна.
1987 онд АНУ болон ЗХУ дунд зайн тусгалтай цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд гарын үсэг зурсан ч хожим 2019 онд Вашингтон Москваг гэрээний нөхцөлийг зөрчсөн гэсэн шалтгаанаар гэрээнээс албан ёсоор гарсан юм. Уг гэрээгээр ойрын болон дунд зайн тусгалтай газраас хөөргөх боломжтой баллистик болон далавчит пуужин эзэмших, үйлдвэрлэх, туршихыг хориглодог байв.
Хэрэв Орос Калининградад цөмийн пуужин байрлуулбал энэ нь барууны орнуудад хүчтэй дохио болно.
Гэхдээ НҮБ-ын Зэвсэг хураах судалгааны хүрээлэнгийн зэвсгийн хяналтын шинжээч Андрей Баклицкийн хэлснээр Калининградад пуужин харвах төхөөрөмж байрлуулсан ч “секунд тутам” НАТО-ийн хараанд байх тул Оросын хувьд давуу тал болж чадахгүй гэв.
Орос улс Москва болон Ленинград мужид, эсвэл Аляска, тэр ч байтугай Калифорнийг онилохын тулд зүүн зүгийн Чукоткад пуужингаа байрлуулж магадгүй гэж тэрээр үзэж байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #цөмийн зэвсэг,