COVID-19

АНУ: Ковидын хамгийн сүүлийн үеийн давлагаанд хүүхдүүд ихээр өртөж байна

АНУ-д дэгдээд байгаа Ковид-19-ийн хамгийн сүүлийн үеийн давлагаанд хүүхдүүд ихээр өртөж байгааг тус улсын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн захирал Фрэнсис Коллинз ням гарагт анхааруулжээ. Мөн цар тахал эхэлснээс хойш хамгийн олон буюу 1,450 хүүхэд одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ удаад эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүд илүү хүндээр өвчилж байгааг нэмж хэлжээ.

Коллинз энэ долоо хоногт ABC New-т өгсөн ярилцлагадаа маскийг чухалчлаад “Энэ бол улс төрийн мэдэгдэл эсвэл таны эрх чөлөөнд халдсан хэрэг биш. Энэ (маск) бол амь аврах эмнэлгийн хэрэгсэл юм… 12 -аас доош насны хүүхдүүд халдвар авах магадлалтайг бид мэднэ, хэрэв сургуульд маск хэрэглэхгүй бол энэ вирус илүү өргөн тархах болно” гэжээ.

Мөн тэрээр “сургуулиудад дэгдэлт гарвал хүүхдүүд дахин алсаас сурах шаардлагатай болж магадгүй” гээд хүүхдүүд нэг жил гаруй хугацаанд онлайнаар суралцсан нь тэдний хөгжилд муугаар нөлөөлж буйг анхааруулсан байна.

АНУ-д 90 сая орчим насанд хүрэгчид вакцинд хамрагдаагүй, 12 ба түүнээс доош насныханд вакцин хийхийг зөвшөөрөөгүй хэвээр байгаа бөгөөд өдөрт дунджаар 100,000 гаруй тохиолдол бүртгэгдэж байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet