Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан боллоо.
Соёолонгийн уралдаанд 217 хүлэг бүртгүүлсэн ч хэмжилт, шүдэлгээн дээр 64 нь хасагдаж, 153 хурдан соёолон уралдлаа.
Түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очрын Мөнхбатын хүрэн соёолон давхилаа.
Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул,
айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, "Шунхлай групп"-ын Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халзан соёолон,
айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Намсрайжавын Зоригтын загал,
айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Уртнасангийн Тамирын халтар соёолон хурдаллаа.
Гэрэл зургийг MPA.mn