Технологийн дэвшлээр шинэ тутам хөгжиж нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны хөгжил сүүлийн 15 жилд улам эрчимтэйгээр хөгжиж сургалтын болон мэргэжлийн дрон нь зах зээлд чөлөөтэй борлуулагддаг болсон.
Ингэснээр дрон үйлдвэрлэгчдийн хооронд өрсөлдөөн эрчимтэй өрнөж илүү техникийн үзүүлэлт өндөртэй төхөөрөмжүүдийг харьцангуй хямд өртгөөр худалдан авч, иргэд ахуй амьдралдаа, байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа байнга хэрэглэж байна.
Дрон моторын эргэлт (минутын эргэлт) нь ихэвчлэн 10.350-41.400 хооронд хэлбэлздэг. Энэ нь дрон жин, мотор, батарейны хүчдэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.
Харин нисгэгч нь толгойн түвшиндээ нисгэх, гараараа тосож буулгах зэрэг эрсдэл нь хурдтай эргэж байгаа сэнсэнд гар хүрвэл хуруу тасрах, их хэмжээний зүсэлт үүсэх аюултай. Иймээс дрон хэрэглэгчдэд төхөөрөмжийн аюулгүй байдлаа сайтар хангаж нисгэж байхыг зөвлөж байна.