Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав.

УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилох асуудлыг анхдугаар чуулганаар хэлэлцэв. Техникийн шалтгааны улмаас гишүүдийн санал хураалтыг гар өргүүлж явуулсанаас 126 гишүүнээс таван нь татгалзсанаар Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар сонгогдлоо.

УИХ-ын гишүүн Д.РЭГДЭЛ:

-126 гишүүнээс таван гишүүн татгалзаж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонгохыг олонх дэмжсэн тул УИХ-ын тогтоолыг баталсанд тооцлоо. Тогтоолыг уншиж, танилцуулъя. 

Монгол Улсын Их хурлын тогтоол. 

2024 оны долдугаар сарын 2-ны өдөр. 

Монгол Улсын Их хурлын даргыг сонгох тухай. Үндсэн хуулийн 24.1 дэх хэсэг, УИХ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 16 дугаар зүйл, 16.3.2 дахь заалт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 хэсэг санал хураалтын дүнг үндэслэн УИХ-аас тогтоох нь 

1. УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн Дашзэвэгийн Амарбаясгаланг сонгосугай

Энэхүү тогтоолыг 2024 оны долдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэв.

#онцолсон, #Д.Амарбаясгалан,