Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ДҮНГИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАНГИЙН ИЛТГЭЛ

            Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

            Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа!

            Сонгогчдынхоо итгэлийг хүлээж Улсын Их Хуралд сонгогдсон эрхэм гишүүдээ!

            Хатагтай ноёд, оо!

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг гадаадын 33 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд мөн амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэн Монгол төрийнхөө эрхийг барих дээд байгууллагадаа төлөөллөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт сонгогчдодоо гүн талархал илэрхийлье.

            Монгол Улсын Их Хурлын 2024 оны энэ удаагийн ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа Улсын Их Хурлын 126 гишүүнийг, сонгуулийн хосолсон тогтолцоогоор зохион байгуулж явуулсан нь сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлогтой боллоо.

            Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоор нийт 19 нам, 2 эвсэл, нийт 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн түүхэнд хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч оролцлоо. Тухайлбал 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт 927, жагсаалтаар 372, бие дааж 42 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд нийт нэр дэвшигчдийн 61.3 хувь буюу 821 эрэгтэй, 520 буюу 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байв.  

            Сонгуулийн тогтолцооны энэхүү онцлог, түүнтэй холбоотойгоор олон нам, эсвэл, нэр дэвшигч сонгуульд оролцсон нь Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа болон сонгогчдод мэдээлэл хүргэх, сонгуулийн боловсрол олгох үйл ажиллагааг оновчтой төлөвлөж, зохион байгуулах шинэ сорилт боллоо. 

            Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа нь хэн хэзээ, юуг, хэрхэн хийсэн байхыг нарийвчлан тогтоож өгсөн сонгуулийн процессын эрх зүйгээр зохицуулагддаг онцлогтой. Энэхүү онцлогт нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах бүх үйл ажиллагааг иргэд сонгогчид болон сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэн нээлттэй, ил тод зохион байгуулахад онцгой анхаарлаа. 

Сонгуульд оролцогч талуудаас гаргасан сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэл түүний системийн үйл ажиллагаатай танилцах, хөндлөнгийн хяналт хийх, сонгуулийн бэлтгэл ажлыг явцыг сайжруулах болон сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн үйл явцын талаарх мэдээ, мэдээллийг өргөн хүрээнд зохион байгуулах, мөн сонгуулийн автоматжуулсан техник хэрэгслийн үйл ажиллагааг шалган турших чиглэлээр гаргаж буй санаачилга, шаардлагыг хуулийн хүрээнд дэмжиж, нээлттэй хамтран ажиллалаа. 

Сонгогчдод эргэлзээ төрүүлсэн, төөрөгдөлд оруулсан баримтгүй, худал мэдээллийг сонгуульд оролцогч талууд олон нийтэд түгээхээсээ өмнө тухайн мэдээллийнхээ эх сурвалжийг нягтлан шалгаж, бодитой баримтад үндэслэсэн гомдол, шаардлага, санал, санаачилга гаргах шаардлагатай юм. 

Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн эсэх гомдол мэдээллийг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу цагдаа, тагнуул, шүүх зэрэг нийт 9 эрх бүхий байгууллага, албан тушаалтын хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд цагдаагийн байгууллагад 2024 оны 1 дүгээр сарын 31-ны өдрөөс хойш Нийслэлд 756, орон нутагт 504 нийт 1260 гомдол, мэдээлэл бүртгэгдэн харьяаллын дагуу холбогдох нэгжүүд шалгалтын ажиллагаа явуулж ажилласан байна.             

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс болон 47 салбар  комисс, 2198 хэсгийн хороонд нийт 21943 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 2763 албан хаагч ажилласнаас гадна онцгой нөхцөл байдалд сонгогчдынхоо санал авах ажилд онцгой байдлын 530 гаруй алба хаагч, эрүүл мэндийн байгууллагын 1000 гаруй ажилтан ажиллалаа.

Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллагаатай холбоотойгоор 3474 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, сонгуулийн үйл ажиллагааны үед гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 12000 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж, төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын газрын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж нийт 41689 төрийн албан хаагч хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүллээ. Мөн энэ удаагийн сонгуулиар анх удаа хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдод сонгох эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах сайн дурын ажилтныг нийслэлийн дүүргүүдэд ажиллууллаа. 

Энэ удаагийн сонгуулиар санал хураалтын дүнг сүлжээний үндсэн дэд бүтцээс  хамааран сүлжээтэй газар зөөвөрлөж дамжуулдаг нийт 600 гаруй хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нийт 419 ширхэг сансрын холбооны шинэ шийдэл, шинэ төхөөрөмж ашиглан дүнг шуурхай дамжуулах ажлыг Улсын бүртгэлийн болон сонгуулийн байгууллагын мэдээллийн технологийн баг, даамлууд амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хуулийн дагуу ил тод, шударга зохион байгуулахад хүчин зүтгэл гарган ажилласан нийт албан хаагчдад Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль болон Улсын Их Хурлын 2023 оны 113 дугаар тогтоолд заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулж явууллаа. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7, 65 дугаар зүйлийн 65.16-д заасны дагуу санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг нэгтгэн шууд дамжуулах, сонгогчийн ирц бүртгэлийг шууд дамжуулах, камерын нэгдсэн хяналтын сүлжээгээр дамжуулан сонгогчийн саналаас бусад бүх үйл ажиллагааны ил тод байдлыг бүрэн хангах зэрэг технологийн шийдлийг амжилттай хэрэгжүүллээ.

Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг санал тоолох төхөөрөмж, бүртгэлийн техник хэрэгслийг хуульд заасны дагуу нэг бүрчлэн шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосон болно. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг хоёр үе шаттайгаар нэг бүрчлэн шалган туршиж, гэрчилгээ олгох үйл ажиллагааг сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч, иргэдийн зүгээс Монгол Улсын хэмжээнд ажилласан бүх төхөөрөмжид хөндлөнгийн хяналт тавих, шалгах, турших үйл ажиллагааг нээлттэй зохион байгууллаа.

            Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг дэлхий дахин анхааралтай ажиглаж, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжлан олон улсад Монголын сонгуулийн талаарх мэдээллийг шуурхай түгээлээ. Тухайлбал гадаадын болон олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн нийт 15 байгууллагын 36 сэтгүүлч, сурвалжлагч Гадаад харилцааны яаманд бүртгүүлэн ажилласан байна.

 Мөн энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаадын болон олон улсын байгууллага, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдын яамдаас ажиглалт хийн үнэлэлт дүгнэлтээ танилцуулж эхэллээ. Тухайлбал, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн хорооны Сонгууль ажиглах тусгай багийн 29 орны (АНУ, Серби, Унгар, Грек, Словак, Польш, Монтенегро, Тажикистан, Орос, Казахстан, Узбекистан, Герман, Австри, Ирланд, Итали, Чех, Франц, Норвеги, Недерланд, Швед, Дани, Албани, Умард Македон, Болгар, Азербайжан, Эстони, финлянд, Румын, Испани) 187 ажиглагч, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны 3 ажиглагч, Филиппин, Энэтхэг, Узбекистан, Казахстан, Орос, Гүрж, Киргиз улсын Сонгуулийн төв комиссын 16 ажиглагч, түүнчлэн Их Британи, АНУ, Япон, Австрали, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг ажилласан.  Түүнчлэн манай улсад үйл ажиллагаа явуулж буй Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад-Аденауэрын сан, Бритиш колубмын их сургууль, Бодлогод залуусын хяналт зэрэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 249 ажиглагч сонгуулийг ажиглалаа.

Энэ удаагийн сонгуулийг ажигласан олон улсын байгууллага хөндлөнгийн дүгнэлтүүдээ гаргаж эхлээд байна. Тухайлбал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн хорооны Сонгууль ажиглах тусгай баг урьдчилсан дүгнэлтдээ “Сонгуулийн байгууллага сонгогчдын боловсролын иж бүрэн хөтөлбөр хэрэгжүүлж, олон нийтийн итгэлийг хүлээж, мэргэжлийн ажилласан. Сонгуулийн Ерөнхий Хороо мэргэжлийн, ил тод байдлаар ажиллаж, өрсөлдөгчид болон ашиглагчдад нээлттэй хандсан төдийгүй, Олон улсын сонгууль ажиглах хорооны уулзсан хүмүүсийн дийлэнх нь бүх шатны сонгууль зохион байгуулах байгууллагад итгэдгээ илэрхийлсэн юм. Сонгуулийн ерөнхий хороо ирцийн мэдээллийг өдрийн туршид үзүүлж, санал өгөх хугацаа дуусмагц, сонгуулийн үр дүнг дамжуулж эхэлсэн нь сонгуулийн ил тод байдалд чухал хувь нэмэр оруулсан.” гэдгийг онцолжээ.

Сонгогчдыг мэдээллээр хангах, сонгуулийн үйл явцыг сурвалжилж, мэдээ мэдээллийг шуурхай түгээхэд хувь нэмрээ оруулахаар дотоодын 434 хэвлэл мэдээллийн 4600 гаруй сэтгүүлч, зураглаач, инженер техникийн ажилтнууд хүчин зүтгэл гаргаж, идэвхийлэн сайн ажиллалаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, сонгуулийн тойрог, мандат, санал тэмдэглэх заавар, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаа зэрэг онцлог шинэ зохицуулалтыг сонгогчдод таниулах, сурталчлах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах ажлыг сонгогч тогтмол мэдээлэл авдаг тухайн мэдээллийн хэрэгслээр нь дамжуулан уламжлалд арга хэлбэрт баригдахгүйгээр өргөн хүрээнд зохион байгуулахад Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс онцгой анхаарч хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллалаа.

            Сонгуулийн үйл ажиллагааг шуурхай, нээлттэй, амжилттай зохион байгуулж, сонгогчдод сонгуулийн боловсрол олгоход хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллага, сонгуулийн зүтгэлтнүүд Та бүхэнд талархал илэрхийлье. 

            Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдээсээ санал авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд Монгол Улсын сонгуулийн түүхэнд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгуулийн идэвх оролцоо нэмэгдэж саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт сонгогчийн 73.2 хувь нь сонгуульд оролцсон эерэг нөлөөг үзүүлсэн. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр дүнд сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн бүрэн эрх нь дуусгавар болж буй өмнөх Парламентын дарга, гишүүдэд талархал илэрхийлье.

Цаашид бид сонгууль зохион байгуулахад тодорхой хэд хэдэн чиглэлээр анхаарч ажиллах шаардлага үүсэж байгааг онцлон дурдаж байна. Тухайлбал, санал авах ажиллагааг тодорхой хугацаанд урьдчилан авах, хэсэгчлэн цахимжуулах зэргээр сонгогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шинэчлэлтэй холбоотой шийдвэр гаргаж сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. 

            Санал авах ажиллагааны цахим системийн оновчтой шийдлийг нэмэгдүүлж, хэсэгчлэн нэвтрүүлснээр саналаа өгөхөд хүндрэл үүсдэг зарим асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Тухайлбал, улирлын шинжтэй ажилладаг уул уурхайн салбарын ажилчид, оюутнууд, мөн онцгой нөхцөл байдлын улмаас сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэж буй онцгой байдлын зэрэг чиг үүргийн байгууллагын алба хаагчид саналаа өгөхөд үүсдэг хүндрэлийг багасгаж, байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байгаа тохиолдолд саналыг нь урьдчилан авах, саналаа өгөхөд нь цалинтай чөлөө олгох зэрэг ажиллагааг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. 

            Сонгуулийн процессын эрх зүйн хөгжил зөвхөн сонгуулиас сонгуулийн хооронд бус тогтмол шинжилгээ судалгаа хийгдсэний үр дүнд тасралтгүй хөгжих үндэс нь бүрдэх юм. Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн дата мэдээллийн үндсэн бааз бүрдүүлэх, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны бүх төрлийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах зорилгоор сонгуулийн мэдээллийн цахим систем хөгжүүлснээр судалгаа, шинжилгээний үндсэн датаг бүрдүүлэх ажлыг зохион байгууллаа. 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчээс бүрдүүлэх баримтыг цөөрүүлж багасгасан хэдий ч төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй байх үндсэн зарчимд тулгуурлан сонгуульд нэр дэвшигчээс бүрдүүлэх баримт бичиг, лавлагаа тодорхойлолтыг багасгах чиглэлээр хуулийг эргэн харах шаардлага байна. 

            Мөн бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж буй төрийн албан хаагчдыг сонгуулийн байгууллагад ажиллаж байх хугацаанд нь үндсэн ажил, албан тушаалыг баталгаатай хадгалж, үндсэн цалин нэмэгдлийг бүрэн олгох асуудлаар эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох яам, төрийн байгууллагууд цаашид анхаарах шаардлагатай байна.

            Сонгогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн болон сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх ач холбогдлыг сонгогчдод тайлбарлан таниулах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар суурь мэдээ, мэдээллийг хүргэх зэрэг сонгогчдод сонгуулийн боловсрол олгоход зориулсан үйл ажиллагааг сонгуулийн болон сонгуулийн бус жилд өргөн цар хүрээтэйгээр, тогтмол, хүртээмжтэй хэлбэрээр явуулах чиглэлд Сонгуулийн ерөнхий хороо онцгой анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байгаа тул уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сонгуулийн төв байгууллагын чадавхыг нэмэгдүүлэхэд эрх зүйн орчныг бэхжүүлэх, төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Та бүхнээс хүсэж байна.

            Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2-т заасны дагуу тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, 74.3.6-д заасны дагуу нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшиж хувь тэнцүүлэн сонгогдсон 48 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг нь гардуулсан.

Сонгуулийн дүнгээр Монгол ардын намаас сонгуулийн тойрогт 50, намын жагсаалтаар 18 нийт 68, Ардчилсан намаас сонгуулийн тойрогт 26, намын жагсаалтаар 16 нийт 42, ХҮН намаас сонгуулийн тойрогт 2, намын жагсаалтаар 6 нийт 8, Үндэсний эвслийн жагсаалтаар 4, Иргэний зориг ногоон намаас жагсаалтаар 4 нэр дэвшигч тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо.

Сонгогдсон нийт Улсын Их Хурлын гишүүдийн 32 буюу 25.4 хувь нь эмэгтэй байгаа нь Монгол Улсын парламентын түүхэн дээд үзүүлэлт төдийгүй Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн 187 орны парламентад эзлэх эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтийг хангасан байна. Мөн шинэ сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай бол хамгийн ахмад нь 73 настай байна. Насны ангиллаар авч үзвэл 27-36 настай 4 хувь, 37-45 настай 47 буюу 37.3 хувь , 46-55 настай 60 буюу 47.6 хувь, 56-73 настай 14 буюу 11.1 хувь байна. Мэргэжил боловсролын байдлаар ангилан авч үзвэл инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн 8, багш 8, эмч 5, сэтгүүлч 5, улс төр судлаач 4, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч зэрэг мэргэжилтнүүд сонгогджээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт дууссаны дараа 2198 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллогыг тасралтгүй 13-56 цагийн турш нам, эвсэл нэр дэвшигчдийн 29680 ажиглагчдын болон камерын хяналт дор хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон болно.

            Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо.  

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7, 71.14-т заасны дагуу санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн болон бүх хэсэгт хийгдсэн хяналтын тооллогын хүчин төгөлдөр үр дүнд хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх авсан дараах 126 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Үүнд: 

1.СОНГУУЛИЙН ТОЙРОГТ НЭР ДЭВШИЖ СОНГОГДСОН ГИШҮҮД

Д/д

Мандатын тоо

Нэр дэвшигч

Нам

Саналын
тоо

1 дүгээр тойрог

1

1

Оюунсайханы АЛТАНГЭРЭЛ

АН

66,656

2

2

Сайнхүүгийн ГАНБААТАР

АН

61,824

3

3

Батмөнхийн БАТЦЭЦЭГ

МАН

60,610

4

4

Пүрэвбаатарын МӨНХТУЛГА

АН

60,059

5

5

Дашдондогийн ГАНБАТ

АН

58,263

6

6

Ганзоригийн ТЭМҮҮЛЭН

МАН

58,228

7

7

Ганбатын ХОСБАЯР

АН

56,612

8

8

Дамдинсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН

АН

56,177

9

9

Даваагийн ЦОГТБААТАР

АН

55,935

2 дугаар тойрог

10

1

Сандагийн БЯМБАЦОГТ

МАН

79,826

11

2

Одонгийн ЦОГТГЭРЭЛ

АН

75,927

12

3

Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН

МАН

74,199

13

4

Бөхчулууны ПҮРЭВДОРЖ

АН

74,152

14

5

Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН

МАН

73,280

15

6

Банзрагчийн ТҮВШИН

АН

69,829

16

7

Очирбатын АМГАЛАНБААТАР

АН

67,597

17

8

Батжаргалын ЗАЯАБАЛ

МАН

67,321

18

9

Загджавын МЭНДСАЙХАН

МАН

66,594

19

10

Энхбатын БОЛОРМАА

МАН

64,838

3 дугаар тойрог

20

1

Хажекберийн ЖАНГАБЫЛ

МАН

25,138

21

2

Тилеуханы АУБАКИР

МАН

23,772

22

3

Буланы БЕЙСЕН

АН

21,454

4 дүгээр тойрог

23

1

Халтмаагийн БАТТУЛГА

АН

60,933

24

2

Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН

МАН

59,728

25

3

Дамбын БАТЛУТ

МАН

58,657

26

4

Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ

МАН

53,474

27

5

Доржсүрэнгийн ҮҮРИЙНТУЯА

МАН

51,805

28

6

Лхагвын МӨНХБААТАР

МАН

49,182

29

7

Жадамбын БАТ-ЭРДЭНЭ

МАН

48,198

30

8

Цэрэнпилийн ДАВААСҮРЭН

МАН

47,557

5 дугаар тойрог

31

1

Болдын ЖАВХЛАН

МАН

62,898

32

2

Цэвэгдоржийн ТУВААН

АН

60,644

33

3

Далайн БАТБАЯР

АН

53,903

34

4

Жадамбын ЭНХБАЯР

МАН

53,306

35

5

Буяагийн ТУЛГА

МАН

50,017

36

6

Гонгорын ДАМДИННЯМ

МАН

49,307

37

7

Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД

АН

47,892

38

8

Сүрэнжавын ЛҮНДЭГ

МАН

46,712

39

9

Чинбатын УНДРАМ

МАН

44,925

40

10

Жигжидийн БАТЖАРГАЛ

МАН

44,775

6 дугаар тойрог

41

1

Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ

МАН

55,469

42

2

Мягмарсүрэнгийн БАДАМСҮРЭН

МАН

46,667

43

3

Цагаанхүүгийн ИДЭРБАТ

МАН

45,777

44

4

Ухнаагийн ОТГОНБАЯР

МАН

43,724

45

5

Лхагвасүрэнгийн СОРОНЗОНБОЛД

МАН

43,400

46

6

Шинэбаярын БЯМБАСҮРЭН

АН

43,047

47

7

Мөнгөнцогийн ГАНХҮЛЭГ

МАН

42,248

7 дугаар тойрог

48

1

Ренчинбямбын СЭДДОРЖ

АН

41,428

49

2

Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН

МАН

39,331

50

3

Нанзадын НАРАНБААТАР

МАН

37,134

51

4

Лувсанбямбаагийн МӨНХБАЯСГАЛАН

АН

37,019

52

5

Цагаанхүүгийн МӨНХБАТ

АН

36,433

53

6

Равжихын ЭРДЭНЭБҮРЭН

АН

36,179

54

7

Гомбын ГАНБААТАР

АН

35,629

8 дугаар тойрог

55

1

Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН

МАН

58,854

56

2

Баттөмөрийн ЭНХБАЯР

МАН

56,247

57

3

Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР

ХҮН

53,358

58

4

Энхтайваны БАТ-АМГАЛАН

МАН

52,872

59

5

Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА

МАН

51,214

9 дүгээр тойрог

60

1

Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ

ХҮН

39,771

61

2

Хассуурийн ГАНХУЯГ

МАН

39,012

62

3

Жамбалын ГАНБААТАР

МАН

28,414

10 дугаар тойрог

63

1

Ням-Осорын УЧРАЛ

МАН

67,107

64

2

Отгоншарын БАТНАЙРАМДАЛ

МАН

43,261

65

3

Цэндийн БААТАРХҮҮ

АН

36,540

66

4

Нацагдоржийн БАТСҮМБЭРЭЛ

МАН

34,261

67

5

Дамдины ЦОГТБААТАР

МАН

32,907

68

6

Хөххүүгийн БОЛОРМАА

АН

32,279

11 дүгээр тойрог

69

1

Энхбаярын БАТШУГАР

МАН

58,914

70

2

Норовын АЛТАНХУЯГ

АН

53,659

71

3

Наранцэцэгийн АЛТАНШАГАЙ

МАН

48,527

72

4

Пүрэвжавын САЙНЗОРИГ

МАН

46,833

73

5

Чинбатын НОМИН

МАН

44,187

12 дугаар тойрог

74

1

Тогтмолын МӨНХСАЙХАН

МАН

45,396

75

2

Чулуунбилэгийн ЛОДОЙСАМБУУ

АН

40,937

76

3

Жуковын АЛДАРЖАВХЛАН

МАН

40,915

13 дугаар тойрог

77

1

Сайнбуянгийн АМАРСАЙХАН

МАН

16,539

78

2

Цэндийн САНДАГ-ОЧИР

МАН

12,347

  2.НАМ, ЭВСЛИЙН ЖАГСААЛТААР НЭР ДЭВШИЖ СОНГОГДСОН ГИШҮҮД

Д/д

Нам, эвслийн нэр

Д/д

Нэр дэвшигчийн овог нэр

1

Монгол ардын нам

1

Ганзоригийн ЛУВСАНЖАМЦ

2

2

Мөнхчулууны ЭНХЦЭЦЭГ

3

3

Чинбаатарын АНАР

4

4

Отгоны САРАНЧУЛУУН

5

5

Дүгэрийн РЭГДЭЛ

6

6

Даваасамбуугийн ГАНМАА

7

7

Сүхбаатарын ЭРДЭНЭБАТ

8

8

Мэндбаярын МАНДХАЙ

9

9

Дашцэрэнгийн ЭНХТҮВШИН

10

10

Болдын УЯНГА

11

11

Жанчивын ГАЛБАДРАХ

12

12

Аюушийн АРИУНЗАЯА

13

13

Баярмагнайн БАЯРБААТАР

14

14

Бадарчийн ХЭРЛЭН

15

15

Дуламын БУМ-ОЧИР

16

16

Одсүрэнгийн НОМИНЧИМЭГ

17

17

Сархадын ЗУЛПХАР

18

18

Хүрэлбаатарын БААСАНЖАРГАЛ

19

Ардчилсан нам

1

Лувсаннямын ГАНТӨМӨР

20

2

Салдангийн ОДОНТУЯА

21

3

Жамбын БАТСУУРЬ

22

4

Саруулсайханы ЦЭНГҮҮН

23

5

Өлзийхүүгийн ШИЖИР

24

6

Жудагийн БАЯРМАА

25

7

Жадамбаагийн БАЯСГАЛАН

26

8

Доржзовдын ЭНХТУЯА

27

9

Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН

28

10

Бадамдоржийн ПУНСАЛМАА

29

11

Эрдэнэбилэгийн ОДБАЯР

30

12

Пүрэвийн БАТЧИМЭГ

31

13

Ганбатын ОЧИРБАТ

32

14

Батбаярын ЖАРГАЛАН

33

15

Амгаланбаатарын ГАНБААТАР

34

16

Цэндсүрэнгийн МӨНХТУЯА

35

ХҮН нам

1

Тогмидын ДОРЖХАНД

36

2

Лутаагийн ЭНХНАСАН

37

3

Пүрэвжавын ГАНЗОРИГ

38

4

Гончигдоржийн УЯНГАХИШИГ

39

5

Бадрахын НАЙДАЛАА

40

6

Баатаржавын МӨНХСОЁЛ

41

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ

1

Нямтайширын НОМТОЙБАЯР

42

2

Агваанлувсангийн УНДРАА

43

3

Даваахүүгийн ПҮРЭВДАВАА

44

4

Мягмардашийн САРНАЙ

45

Иргэний зориг ногоон нам

1

Батын БАТБААТАР

46

2

Мөнхтөрийн НАРАНТУЯА-НАРА

47

3

Ринчиндоржийн БАТБОЛД

48

4

Сонгобайн ЗАМИРА

             Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ

            Та бүхэн Монгол Улсын Парламентын түүхэн дэх анхны 126 Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, түүхэн цаг мөчид тангаргаа өргөж байна. Нэг сонгогч, нэг сонголтын үнэ цэнийг гүнээ хүндэтгэж, Иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж Үндсэн хуулиа дээдлэн сахиж, өндөр ёс зүйтэй ажиллахыг нийт сонгогчдынхоо нэрийн өмнөөс хүсье.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.

#П.ДЭЛГЭРНАРАН,