Бусад улс орнууд ажлын өдрийг богиносгох талаар хэлэлцэж байгаа энэ үед Грект бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой долоо хоногийн зургаан өдөр ажиллах схем долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлжээ.
Гэсэн ч долоо хоногийн ажлын цагийг 48 болгож нэмэгдүүлэхийг үйлдвэрчний эвлэлүүд “харгис” хэмээн эрс шүүмжилж байна.
Төрийн албан хаагчдын “Адеди” үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хорооны гишүүн Акис Сотиропулос “Бараг бүх соёл иргэншсэн улс орнууд ажлын өдрийг дөрөв болгон хуульчилж байхад Грек сөрөхөөр шийдсэн нь утгагүй зүйл юм” гэж мэдэгджээ.
Ерөнхий сайд Кириакос Мицотакисын бизнесийг дэмжигч засгийн газар хүн амын тоо буурч, чадварлаг боловсон хүчний хомсдол үүсээд байгаагаас үүдэн ийм санаачилга гаргаснаа тайлбарлав. 2009 оны сүүлээр эхэлж арав гаруй жил үргэлжилсэн өрийн хямралаас болж 500,000 орчим боловсролтой залуус гадагшаа цагаачилсан гэсэн тооцоо байдаг бөгөөд Мицотакис уг хүн ам зүйн өөрчлөлтийг “цагтай тэсрэх бөмбөг” гэж тодорхойлж байв.
Зургаан өдрийн схем нь зөвхөн 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг хувийн бизнесийн байгууллагуудад хамааралтай. Өргөтгөсөн ажлын долоо хоногийн хүрээнд сонгогдсон салбар, үйлдвэрийн ажилчид өдөрт нэмэлтээр хоёр цаг ажиллах эсвэл найман цагаар ажиллах сонголтоос сонгох бөгөөд өдрийн цалин дээрээ 40%-ийн нэмэгдэл авах гэнэ.
Ажлын долоо хоногийг уртасгах нь илүү цагаар цалингүй ажиллуулах, албан бусаар нэмэлт цагаар ажиллуулах гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэх болно гэж баруун төвийн засгийн газар үзэж байна.
Грекийн парламент уг хуулийг батлахын өмнө Мицотакис “Энэ хуулийн гол цөм нь ажилчдад ээлтэй, эдийн засгийн өсөлтөд гүнзгий төвлөрсөн байх болно. Энэ нь Грекийг Европын бусад орнуудтай ижил түвшинд аваачих болно” гэж мэдэгдсэн байна.
Гэвч энэхүү шинэчлэл нь ажилчдын хууль эрх зүйн хамгаалалтыг сулруулж, уян хатан байдал нэрийн дор олон жил тогтсон ажилчдын эрхийг буцаах болно гэж эсэргүүцэгчид эмээж байна.
“Ажлын нөхцөлийг сайжруулж, ажилчдын амьдралын чанарыг сайжруулснаар бүтээмж нэмэгддэг болохоос ажлын цагийг нэмснээр болдоггүй” гэж “Адеди” үйлдвэрчний эвлэлийн Сотиропулос хэлэв.
Бусад улс орнуудад явуулсан ажлын дөрвөн өдрийн туршилтаар бүтээмжийн түвшин нэмэгдсэн үр дүн гарч байсан бөгөөд үүнийг анхаарал төвлөрөлт сайжирсантай холбон тайлбарладаг. Бельги улс 2022 онд ажилчдад ажлын долоо хоногоо тав биш дөрөв болгон хуваарилах хууль ёсны эрхийг нь олгож байсан бол Их Британи, Герман, Япон, Өмнөд Африк, Канад зэрэг оронд уг схемийг туршилтаар хэрэгжүүлж байв.
Эх сурвалж: The Guardian