Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 82 дугаар тогтоолоор төрийн албан хаагчдын орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох асуудлыг журамласан.
Тус тогтоолын хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият өнгөрсөн сарын 21-ний өдөр захирамж гаргаж орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад үндсэн цалингийн 30 хувиар бодож нэмэгдэл олгох шийдвэр гаргалаа.
Орон нутгийн нэмэгдэл олгох шийдвэрийг өнгөрсөн сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх ба захирамжийн үйлчлэлд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, орон нутгийн төсөвт байгууллага зэрэг нийтдээ 56 төрийн байгууллагын ажилтан, албан хаагч хамаарна.
Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймаг нь 7963 төрийн албан хаагчтай. Үүний 148 нь төрийн улс төрийн, 579 нь төрийн захиргааны, 83 нь төрийн тусгаа, 7153 нь төрийн үйлчилгээний албанд ажиллаж байна.

#Баян-Өлгий, #төрийн албан хаагч,