Өнөөдөр Хойд Солонгос зүүн эргийн ойролцоо хэт авиан пуужин харвасан ч агаарт дэлбэрсэн болохыг Өмнөд Солонгосын арми мэдэгдэв.
Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдэлд дурдсанаар пуужинг нийслэл Пхеньяны ойролцоогоос хөөргөсөн байна. Японы Батлан хамгаалах яам пуужинг 100 километрийн өндөрт хүрч, 200 гаруй километр замыг туулсан гэж мэдэгджээ.
Өмнөд Солонгос, АНУ, Японы өндөр албан тушаалтнууд утсаар ярилцсан бөгөөд пуужингийн туршилтыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолыг зөрчсөн, бүс нутгийн болон бусад орнуудын энх тайван, тогтвортой байдалд ноцтой заналхийлсэн үйлдэл хэмээн буруушаасан байна.
АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал мөн туршилтыг буруушаагаад, Пхеньяныг цаашид хууль бус, бүс нутгийг тогтворгүй болгох үйлдлээс татгалзахыг уриалав.
Түүнчлэн “Энэ үйл явдал нь АНУ-ын бие бүрэлдэхүүн, нутаг дэвсгэр болон холбоотнуудад шууд аюул заналхийлээгүй ч нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж байна” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.
Хойд Солонгос хамгийн сүүлд тавдугаар сарын 30-нд пуужин харвасан.
Энэ долоо хоногт АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц Өмнөд Солонгос, Японтой хамтарсан сургуулилалт хийхээр бүс нутагт ирж байгаа бөгөөд Хойд Солонгос энэ үйл явдлыг шүүмжилж, хариу арга хэмжээ авахаа анхааруулаад байсан юм.
Өчигдөр мөн Умардад Солонгосын дайн эхэлсний 74 жилийн ойг тэмдэглэсэн байна.
“KCNA”-ийн мэдээлснээр нийслэл Пхеньянд дайны ойг тохиолдуулан олон нийтийн жагсаал зохион байгуулж, энэ өдрийг “АНУ-ын империализмын эсрэг тэмцлийн өдөр” хэмээн нэрлэж, АНУ-ыг гол дайснаа хэмээн зарлажээ.
Эх сурвалж: Reuters

#Хойд солонгос, #хэт авиан пуужин,