Уулбаян сум бүрэн камержжээ. Ингэснээр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах боломж бүрдэж байна.

Төрийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний газруудын гадна талд болон нийтийн эзэмшлийн зам талбайд 40 ширхэг камерыг, нэгдсэн хяналтын системийг сумын ЗДТГ-т байрлуулжээ.

Энэ онд Уулбаян сум түүхт 100 жилийн ойтой. Ойгоо угтсан бүтээн байгуулалтын ажил тус суманд өрнөж байна. Тодруулбал, улсын төсвийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын ажил хэдхэн хоногийн өмнө эхэлсэн. Үүнээс гадна орон нутгийн төсвийн санхүүжилтээр наадмын талбай шинээр барих, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, айл өрхүүд хашаа хороогоо цэгцлэх зэрэг ажлыг хийж байна гэж сумын Засаг дарга Д.Амартайван ярилаа.

#Сүхбаатар,