Оросын Алс Дорнодын Владивосток хотын шүүх найз бүсгүйгээсээ 113 доллар хулгайлж, амийг нь хөнөөнө гэж сүрдүүлсэн АНУ-ын цэрэгт 3.9 жилийн хорих ял оноожээ.

АНУ-ын штабын түрүүч 34 настай Гордон Блэк нь найз бүсгүй Александра Ващуктай маргалдсаныхаа дараа тавдугаар сарын 2-нд Оросын зүүн хязгаарын Владивосток хотод саатуулагдсан билээ.

Тэгвэл өчигдөр Владивосток хотын Первомайскийн дүүргийн шүүгч Елена Степанкова Блэкийг Ващукийн хэтэвчнээс 113 доллартой тэнцэх хэмжээний буюу 10 мянган рубль хулгайлж, амь насанд нь заналхийлсэн хэрэгт буруутай гэж үзжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Блэк Оросын шоронд гурван жил есөн сар хоригдож, 10,000 рублийг нь эргүүлэн төлөхөөр болжээ.

Тэрээр хүний аминд заналхийлээгүй гэж мэдүүлсэн ч зайлшгүй шаардлагатай байсан учраас мөнгө авсан хэмээн хэсэгчлэн гэм буруугаа хүлээсэн байна. Түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгджээ.

Прокурор Блэкийг Ващуктай маргалдах үеэрээ түүний хоолойг багалзуурдаад мөнгийг нь булаан авсан гэж буруутгасан байна. Харин Блэк тэр өдөр Ващукийг хагас шил архи ууж, түрэмгий зан гаргаж, түүнийг цохисон гэж мэдүүлжээ.

Прокурор шүүхээс дөрвөн жил найман сарын хорих ял хүссэн бол өмгөөлөгч нь Блэкийн эсрэг бүх хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн байна.

Техаст эхнэр хүүхэдтэй Блэк нь Өмнөд Солонгост алба хааж байхдаа Ващуктай “Tinder”-ээр танилцаж, болзож эхэлсэн аж. 

Тэрээр дөрөвдүгээр сард Өмнөд Солонгос дахь Хамфрисийн Камп дахь Наймдугаар армиас гарч Техасын Форт Кавазос руу буцах хүсэлт гаргасан боловч тэрээр Ващуктай уулзахаар Хятад руу, дараа нь Орос руу ниссэн байна.

Тэрээр Орос, Хятад руу зорчих зөвшөөрөл аваагүй байсан бөгөөд энэ үйлдлээрээ армийн дүрмийг зөрчсөн байна.

Одоогоор Орост Америкийн арав гаруй иргэн шоронд хоригдож байгаа ба АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэднийг эх оронд нь авчрахын тулд чадах бүхнээ хийж байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #Гордон Блэк,