Гэрэл зургийг MPA.mn
Улсын хэмжээнд 2023 оны эцсээр тоолсон төллөх насны 30 сая эх малын 15.5 сая буюу 51.8 хувь нь энэ оны эхний таван сард төллөжээ.
Эм хонины 56.6, эм ямааны 50, ингэний 28.5, үнээний 44, гүүний 36.2 хувь нь төллөсөн байна. Төлийн 90.9 хувь буюу 14.1 сая нь бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 3.2 сая буюу 18.4 хувиар багасжээ.
Оны эхний 5 сарын байдлаар 7.9 сая толгой нас гүйцсэн мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4.3 /2.2 дахин их/ саяар нэмэгдсэн байна. Тодруулбал, хонь 4.3 сая, ямаа 2.5 сая, үхэр 689 мянга, адуу 446.4 мянга, тэмээ 5.2 мянган толгой хорогджээ. Хорогдсон малын 53.9 хувийг хонь, 31.7 хувийг ямаа эзэлж байгаа юм.
Дээрх хугацаанд Сүхбаатар аймагт 1.8 /22.8 хувь/ сая, Хэнтий аймагт 1 /12.6 хувь/ сая , Архангай аймагт 950.3 /12.0%/ мянга,Төв аймагт 692.8 /8.7%/ мянга, Дорноговьаймагт 597.2 /7.5%/ мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 63.6 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон 30 сая эх малын 2.6 (8.7 хувь) сая нь эхний 5 сард хорогдлоо. Сүхбаатар, Хэнтий, Төв, Архангай, Дорноговь аймагт хээлтэгч мал 204.7-745.5 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 74.4 хувийг эзэлжээ. Харин 89.8 мянган толгой хээлтүүлэгч хорогдсоны 40.7 мянга нь хуц, 31.6 мянга нь ухна, 9.3 мянга нь бух, 8.1 мянга нь азарга, 108 нь буур байв.
Мөн хугацаанд 8.6 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 38.9 (81.9 хувь) мянгаар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

#онцолсон, #мал төллөлт, #Үндэсний статистикийн хороо, #төл мал,